ЖДҮХС-гийн авдрыг хариуцсан эзэд шалгуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.15-нд нийтлэгдсэн

ЖДҮХС-гийн авдрыг хариуцсан эзэд шалгуулж байна

ЖДҮХС-гийн авдрыг хариуцсан эзэд шалгуулж байна

“News” агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг онцолж байна. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, зээл олгож, жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой сан юм. Тэгвэл 2018 онд тус сангаас 97,7 тэрбум төгрөгийн зээлийг баялаг бүтээгчдэд олгохоор төсөвлөсөн. Үүний 70,5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх бол 27,2 тэрбум төгрөгийг сангийн өөрийн орлого буюу зээлийн эргэн төлөлтөөр нөхсөн юм.

Гэтэл энэ мөнгийг эрх баригчид хуваагаад авчихсан нь илэрч, эхнээсээ хариуцлага хүлээгээд эхэлсэн. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг зээл олгох тушаалд гарын үсэг зурсан тул сайдын ажлаа өөрийн хүсэлтээр өгөв. Дараа нь түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгах хүсэлтийг прокурор гаргасан ч гишүүд дэмжээгүй юм.

Алдар цуутай зээлийн асуудлаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан билээ. Одоогоор тэднийг 30 хоног хорих  шийдвэр гараад байгаа юм. Үүний дараа тус сангийн орлогч дарга Б болон тус сангийн ажилтан Н нарыг "Чингис хаан" нисэх онгоцны буудал дээрээс саатуулсан байна. Тэд Турк улсад албан ажлаар яваад эх орондоо газардахад нь ийнхүү саатуулсан байна. Үүнээс гадна энэ сангийн 20 ажилтныг АТГ-аас хүсэлтээр хилээр гарахыг нь хоригложээ.

Сайдынхаа тушаалыг биелүүлж, зээл олгосон ажилтнууд хоригдож байхад тушаал гаргасан сайд нь Төрийн ордонд тухалж суугаа нь иргэдэд таалагдаагүй юм. Ардын намынхан Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй авч үлдсэн нь шүүмжлэл дагуулсан. Харин эрхэм гишүүн өөрөө мөрдөн байцаалтын явцад хөндлөнгөөс нөлөөлөхгүй, дуудсан цагт нь очиж, байцаалт өгнө гэдгээ илэрхийлсэн билээ.

Т.НОМИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж