Гайхмаар өндөр IQ-тай алдартнууд | News.MN

Гайхмаар өндөр IQ-тай алдартнууд

Гайхмаар өндөр IQ-тай алдартнууд

Гайхмаар өндөр IQ-тай алдартнууд

Хүний ухааныг дан ганц IQ-аар хэмжих нь өрөөсгөл ч түүнээс маш их зүйл шалтгаалдаг нь үнэн юм. Хүн төрөлхтний 70 гаруй хувь 85-115 IQ-тай байдаг бол зөвхөн таван хувь нь л 125-аас өндөр IQ-тай байдаг аж. Яагаад ч юм дуучин, жүжигчин хүмүүсийг тийм ч ухаантай биш гэсэн ойлголт хүмүүст төрдөг шүү дээ. Тэгвэл бид энэхүү нийтлэлдээ нийт хүн төрөлхтний таван хувийг эзэлдэг хүмүүс дунд ямар алдартнууд байдаг тухай мэдээллийг бэлтгэн хүргэлээ.

Лиза Кудров- 154

 

Жүжигчин Лиза Кудровыг хүмүүс “Найзууд” киноны хөгжилтэй, гэнэн цагаахан, тэнэгдүү Фийби Буффэйгийн дүрээр нь сайн мэддэг. Харин бодит амьдрал дээр тэрбээр Фийбигээс тэс өөр хүн юм. Түүний IQ нь 154 бөгөөд Вассалын их сургуулийг биологич мэргэжлээр төгссөн байна. Жүжигчин болохоосоо өмнө мэргэжил нэгт аавтайгаа хамт найман жилийн турш ажиллажээ.

 

Натали Портман- 140

Нэрт жүжигчин Натали Портман Израйлд төрсөн еврей хүн бөгөөд IQ нь 140 юм. Түүний бүтээж байсан анхны дүрүүдийн нэг нь "Оддын дайн" киноны Падме Амидалагийн дүр. Ахлах сургуулийнхаа төгсөлтийн шалгалтыг өгөхийн тулд киноныхоо нэг ангид тоглож чадаагүй гэдэг. Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа Харвардын их сургуульд элсэн орж, сэтгэл зүйч мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан байна. Харин мастерын зэргээ Иерусалим дахь Еврейн их сургуульд хамгаалжээ. Сэтгэл зүйч мэргэжлийг эзэмшиж байхдаа хоёр ч удаа шинжлэх ухааны алдартай сэтгүүлд өгүүлэл бичиж байсан төдийгүй Харвардын их сургуульд сурч байхдаа судалгааны туслахаар ажиллаж байв. Израйл, АНУ-ын давхар иргэншилтэй тэрбээр таван хэлээр чөлөөтэй ярьдаг байна.

Мэйм Биалик- 163

 

АНУ-ын телевизийн олон ангит “Их тэсрэлтийн онол” киноны мэдрэл судлаачийн дүрд тоглодог тэрбээр бодит амьдрал дээр ч бас Калифорнийн их сургуульд неврологич буюу мэдрэл судлаачийн мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан байна. Өөрийн мэргэжил болоод ч тэр үү, “Их тэсрэлтийн онол” киноны Эмигийн дүрийг маш сайн бүтээсэн нь түүнийг Холливүүдийн ашиг орлогоороо тэргүүлэгч жүжигчдийн жагсаалтад оруулсан юм. Түүний IQ нь 163 буюу гоц ухаантан ажээ.

 

Николь Кидман- 132

 

132 IQ-тай түүний аав нь сэтгэл зүйч, биологич, ээж нь сувилахуйн багш мэргэжилтэй юм. Гэсэн ч тэрбээр шинжлэх ухааны салбарт бус урлаг, уран сайхны салбарт бүрэн өөрийгөө зориулсан нэгэн.

 

 

 

Шакира- 140

Авьяаслаг дуучин, бүжигчин, ая зохиогч тэрбээр дуу хөгжмийн салбарт хамгийн их амжилт гаргасан бүсгүйчүүдийн нэг гэдэг нь маргашгүй билээ. Тэрбээр Англи, Испани, Португаль хэлээр чөлөөтэй ярьдаг төдийгүй Франц, Итали, Каталон, Араб хэлийг гадарладаг байна. 2007 онд Калифорнийн их сургуулийг “барууны соёл иргэншлийн түүх” мэргэжлээр төгссөн аж.

 

Мэтт Дэмон- 160

 

“Ах дүү Гримм”, “Интерстеллар”, “Тхор” киноныхоо дүрээр бидэнд танигдсан жүжигчин Мэтт Дэмон нь гоц ухаантан бөгөөд Харвардын их сургуульд төвөггүй элсэн орж чадсан ч хожим нь өөрийн хүсэлтээр гарсан байдаг.

 

 

Мадонна- 140

 

Урлагийн салбар дахь карьераа 40 орчим жилийн турш хадгалж чадсан түүнийг өндөр IQ-тай нэгэн гэхэд гайхах зүйлгүй юм. Дунд сургуульд онц сурдаг байсан ч хачин ааш авиртай хүүхэд байсан тул багш нартаа тийм ч сайнаар үнэлэгддэггүй байжээ.

 

 

Арнольд Шварцнеггер- 135

"Терминатор" киноны дүрээрээ бидний сэтгэлд мөнхөрсөн алдарт жүжигчин Арнольд Шварцнеггер нь Австриас АНУ-д ирэхдээ халаасандаа мөнгөгүй байсан ч мөрөөдлийнхөө төлөө шаргуу зүтгэж, бүх цаг үеийн хамгийн үлгэр жишээ, амжилттай жүжигчдийн нэг болж чадсан юм. Тэрбээр маркетинг болон бизнесийн удирдлагын зэрэгтэй ажээ.

Эх сурвалж: Hollywood.com

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Билэгт 2018-11-14 66.181.186.168

гайхалтай

Avatar

ЛОЛ 2018-11-14 175.38.117.60

Xapин Монголд толгой муутайнууд нь сурахаас лазантаж жүжигчин болдог, тэгээд ихэвчлэн хошин шогоос гаралтай!!! Нүүр ам аа далийлгаж, орилж чарлаж л жүжиглэдэг

Avatar

LOL 2018-11-14 175.38.117.60

Xapин Монголд толгой муутайнууд нь сурахаас лазантаж жүжигчин болдог, тэгээд ихэвчлэн хошин шогоос гаралтай!!! Нүүр ам аа далийлгаж, орилж чарлаж л жүжиглэдэг

Avatar

Mongol 2018-11-14 66.181.178.91

Tenegduu gemeer humuusiin iq omdor ym biz dee

Avatar

Зочин 2018-11-14 203.217.139.226

chiniih lav ih baga bololtoi

Avatar

MONGOL 2018-11-14 78.186.237.135

CHINGIS HAANI IQ – 201 BAISIIN

Avatar

Зочин 2018-11-14 202.131.225.197

hahaha.

Avatar

Зочин 2018-11-14 202.170.68.162

Sharon Stone's IQ 154

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж