Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ | News.MN

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулна. Дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налах, Багахангай дүүрэгт нийт 24 байршлын газрыг худалдах бөгөөд дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг авч эхэллээ.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 9:30 минутаас эхлэн – 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааны байршлууд:

Та бүхэн холбогдох мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. 
Лавлах утас: 315712, 80000233, 96096800

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-14 202.21.106.105

Ийм байдлаар 0,05 га газар нь олдохгүй юм байна дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж