Дэлхийн улсууд хүн амын өсөлтөө хянаж чадахгүй болжээ | News.MN

Дэлхийн улсууд хүн амын өсөлтөө хянаж чадахгүй болжээ

Дэлхийн улсууд хүн амын өсөлтөө хянаж чадахгүй болжээ

Дэлхийн улсууд хүн амын өсөлтөө хянаж чадахгүй болжээ

АНУ-ын Вашингтоны Их Сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн үнэлгээний хүрээлэнгийн судалгаагаар дэлхийн 91 улс төрөлтөө хянаж чадахгүй байдалд хүрснийг тогтоожээ. Нигер, Бангладеш, Энэтхэг тэргүүтэй Ази болон Африк тивийн 91 улсад төрөлтийн түвшин огцом нэмэгдэж, нийгмийн том асуудал болсон гэв. Хэдийгээр төрөлт нэмэгдэх нь сайн ч нас баралт болон зонхилон тусах өвчлөлийн индекс дээрх улсуудад буурахгүй байгаа нь санаа зовоосон асуудлын нэг болж байгаа аж. Ялангуяа Мали, Чад, Афганистан зэрэг улсад эмэгтэй хүн дунджаар зургаан хүүхэд төрүүлэх ёстой гэсэн уламжлалаас шалтгаалан төрөлт ихтэй улсад байнга багтдаг байна.

Харин эсрэгээрээ өндөр хөгжилтэй орнуудад төрөлт буурч байгаа нь өндөр настнуудын тоо нэмэгдэж, татварын мөнгө ихэвчлэн тэтгэвэр, тэтгэмж нийгмийн халамжид зарцуулагдах эрсдэлтэй гэж судалгааны тайланд дурджээ.

НҮБ-ын судалгаагаар дэлхийн хүн ам 1950 онд 2,6 тэрбум байсан бол 2017 онд 7,6 тэрбум болж огцом өсчээ. Энэ тоо  2050 он гэхэд 10 тэрбум болно гэв. Мөн 1950 онд эрэгтэй хүний дундаж наслалт 48 байсан бол одоо 71 болж, эмэгтэй хүний дундаж наслалт 53-76 болж нэмэгджээ. “Билл болон Мелинда Гейтс” сантай хамтран таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн уг судалгааны дүнд хүн амын өсөлт болон тэдний өвчлөлтэй холбоотой нийтдээ 8000 дата мэдээлэл цуглуулж, 600 шинэ баримт шинээр бүртгэгдсэн байна. .Дэлхийн хүн амын дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа бол зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт сүүлийн 20 жил дараалан өссөн байна.

Эх сурвалж:JAPANTIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-14 96.69.189.11

t/zn

Зочин 2018-11-14 96.69.189.11

yadyypal shaap bolj bna.medrel xymyyc xaa caagyi dycaaj mc/tai ubchtei xymyyc ixcej bna.\ne/ezniig dagaxyy,dopomjlyylan daplyylan baij.\nbainga yimeen camyyn,xybi xiij ipjee.-OLNOOP znlddag.kk\nzabaapciin

Зочин 2018-11-14 202.9.41.121

http://StartWeeklyJob.com/?userid=94734 Өдөрт 300$ олох боломжтой

Зочин 2018-11-14 202.21.96.134

Монгол оронд цэвэр агаар, цэвэр усны хомсдол гэж байх биш, баруунд хүн ам хэт өсөж байгаагаас хүүхэд гаргахгүй байсан нь дээр гэж ярина, дэлхий удахгүй сөнөнө гэж ярьдаг, дэлхий ачааллаа дийлэхээ больсон, цэвэр агаар ус маш их дутагдалд орж байдал хэцүү байгаа гэсэн. Манайд эсрэгээрээ авгай нар хүүхэд гаргах маш их дуртай. Баруунд 2-оос дээш хүүхэд гаргасан бол гэртээ хүүхдээ хараад хүмүүжүүлээд суудаг. Монгол улсад хүүхдүүд нь эзэнгүй, тэнэмэл юм шиг ганцаараа гудамжинл тоглоод байж байдаг.

Зочин 2018-11-14 203.91.114.244

энэ ажилгүйдэл ядуурал ихэсээр яагаад төрөлт ихэсдэг юм болоо. Тэжээж чадахгүй бол олон хүүхдээр яадаг байнаа

Болдоо 2018-11-14 202.21.127.165

Ажилгүй, ядуу хүн боловсролгүй хүн л байна гэсэн үг. Боловсролгүй хүн секссээс өөр юм хийж чадах биш, тэгээд л хүүхэд цувуулна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж