Дэлхийн улсууд хүн амын өсөлтөө хянаж чадахгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн улсууд хүн амын өсөлтөө хянаж чадахгүй болжээ

Дэлхийн улсууд хүн амын өсөлтөө хянаж чадахгүй болжээ

АНУ-ын Вашингтоны Их Сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн үнэлгээний хүрээлэнгийн судалгаагаар дэлхийн 91 улс төрөлтөө хянаж чадахгүй байдалд хүрснийг тогтоожээ. Нигер, Бангладеш, Энэтхэг тэргүүтэй Ази болон Африк тивийн 91 улсад төрөлтийн түвшин огцом нэмэгдэж, нийгмийн том асуудал болсон гэв. Хэдийгээр төрөлт нэмэгдэх нь сайн ч нас баралт болон зонхилон тусах өвчлөлийн индекс дээрх улсуудад буурахгүй байгаа нь санаа зовоосон асуудлын нэг болж байгаа аж. Ялангуяа Мали, Чад, Афганистан зэрэг улсад эмэгтэй хүн дунджаар зургаан хүүхэд төрүүлэх ёстой гэсэн уламжлалаас шалтгаалан төрөлт ихтэй улсад байнга багтдаг байна.

Харин эсрэгээрээ өндөр хөгжилтэй орнуудад төрөлт буурч байгаа нь өндөр настнуудын тоо нэмэгдэж, татварын мөнгө ихэвчлэн тэтгэвэр, тэтгэмж нийгмийн халамжид зарцуулагдах эрсдэлтэй гэж судалгааны тайланд дурджээ.

НҮБ-ын судалгаагаар дэлхийн хүн ам 1950 онд 2,6 тэрбум байсан бол 2017 онд 7,6 тэрбум болж огцом өсчээ. Энэ тоо  2050 он гэхэд 10 тэрбум болно гэв. Мөн 1950 онд эрэгтэй хүний дундаж наслалт 48 байсан бол одоо 71 болж, эмэгтэй хүний дундаж наслалт 53-76 болж нэмэгджээ. “Билл болон Мелинда Гейтс” сантай хамтран таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн уг судалгааны дүнд хүн амын өсөлт болон тэдний өвчлөлтэй холбоотой нийтдээ 8000 дата мэдээлэл цуглуулж, 600 шинэ баримт шинээр бүртгэгдсэн байна. .Дэлхийн хүн амын дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа бол зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт сүүлийн 20 жил дараалан өссөн байна.

Эх сурвалж:JAPANTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж