УЕП-оо, Ж.Энхбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавиач | News.MN

УЕП-оо, Ж.Энхбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавиач

УЕП-оо, Ж.Энхбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавиач

УЕП-оо, Ж.Энхбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавиач

Улсын ерөнхий прокурор оо, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өнөө, маргаашгүй оруулаад ирээч.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдоод байгаа Ж.Энхбаяр гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн гэсэн утгатай тайлбарыг өнөөдөр /2018.11.14/ хэвлэлийнхэнд өгчээ.

Хэд хоногийн өмнө Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг та УИХ-д оруулсан. УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь хуулиар хамгаалагдсан хүн, жирийн иргэн хоёрыг шалгах газар, тэнгэр шиг ялгаатай гэдэг тайлбарыг та тухайн үед хийсэн. Харамсалтай нь, эрх баригчид Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгахыг зөвшөөрөөгүй. Гэсэн ч одоо өөр нэг нэр холбогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах боломж гарлаа. Үнэхээр л энэ маргааныг нэг талд нь гаргая, хуулийн байгууллага улстөрждөггүй гэдгийг харуулах “шаанс” энэ шүү, М.Энх-Амгалан прокурор оо.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ч хэлсэндээ байж, маргааныг нэг талд гаргаж, үнэхээр буруугүй бол нэр төрөө цэвэрлэж авах боломж. МАН-ынхан мөн өөрсдөө араас нь явчих вий гэж эмээлгүйгээр санаачлага гаргасан гишүүнийхээ хүсэлтийг хүндэтгээд түдгэлзүүлчихвэл их зөв харагдах гээд байх юм.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энэ хулгайч нартай хатуухан арга хэмжээ авах ёстой 2018-11-14 120.16.223.22

Ядарсан ардын мөнгийг угааж, хүүлж ашиг хүртдэг сайн хүний адгийн муу зусарч хүү юм даа… Ардын хүүхдүүдийг шулж, төрийн мөнгөнд гар дүрсэн мөнгө хүүлэгч хулгайч нар зайлцгааа

Avatar

Зочин 2018-11-14 43.242.241.86

Раднаасэд 5 тэрбумыг Мал хамгаалах сангаас хүүгүй авсан байна лээ. Заднаасэдийг бас түдгэлзүүлэх хэрэгтэй. Арай дэндэж байгаам бишүү

Avatar

Зочин 2018-11-14 103.57.92.108

ЦААЗАЛ. ГҮЙЦЭЭ.

Avatar

Зочин 2018-11-14 202.126.89.209

Yamar ch surguuli tugsuugvi, bolobsrolgvi, harin Sain abilgachin daa.

Avatar

иргэн 2018-11-14 202.179.25.178

тийм шүү Энхамгалан Прокурор оо Амий чинь Асууж байх шиг байна Та хүсэлтийг нь ёсоор болгож өгнө үү Эгэл нэгэн Иргэн Би ЖЭнхбаярын Хүсэлтийг маш халуун дотноор хүлээн авч Дэмжиж байна өө Та бид хоёрын хүсэлтийг хүлээн авч ЖЭнхбаяр Гишүүний Эрхийг түдгэлзүүлж Хорьж байгаад Шалгана уу

Avatar

Зочин 2018-11-14 103.57.94.77

Oyunhorliin kuvetiin barij ogson baiguulamjiig ah dyydee ogson asuudliig shalgaarai bogd uuland baigaa

Avatar

Зочин 2018-11-14 66.181.160.92

БХ яамнаас төрсөн анхны тэрбумтан.эцэг нь батлан хамгаалах яамны баахан хөрөнгө,газар завшсан.Тэрийг амжилттай нэмж байгаа.

Avatar

ккк 2018-11-14 66.181.160.92

Маш сайн жүжигчин Үгээ зөөж чухал царайлж гоё ярьдаг .Мэдрэмжтэй.хамгийн түрүүн зайлахаар шийдсэн бн.

Avatar

ТӨБЗГ-ЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОР ОГЦОР 2018-11-14 139.5.219.163

ЖДҮСАНГААС 500 САЯЫГ АВЧ ЖИРИЙН ИРГЭДИЙНХЭЭ ХООЛЫГ БУЛААЖ ИДСЭН ТӨБЗГ-ЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОРЫГ ОГЦРУУЛ

Avatar

Зочин 2018-11-14 202.9.42.64

Чи зайлаад өгөөч зэвүүн хулгайч хувийн Банк бус санхүүгийн байгуулга рүү татвар төлгч ард түмний мөнгийг 3%-н хүүтэй олж цааш нь 30-40 % мөнгө угаач байгаа энэ нөхөрт дээд хэмжээ өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2018-11-14 202.126.88.46

Арай дэндүү байна. Гишүүнээсээ татгалзвал нийгмийн бүхимдал буурана шүү. Эс бөгөөс нийгмийн тогтворгүй байдал үүсч болзошгүй боллоо. 2008.07.01 үйл явдал давтагдах вий дээ таминээ.

Avatar

Зочин 2018-11-14 103.9.90.98

ОРУУЛАХ ХЭРЭГГҮЙ, УЕП ГИШҮҮДИЙН ТОГЛООМ БИШ ГЭДГИЙГ МЭДЭХТҮН

Avatar

ЖДҮСангаас зээл авсан бүгдийг шалга 2018-11-14 139.5.219.163

УИХ-н гишүүн Батзориг, Ундармаа, Оюундарь, Энхболд, Содбаатар, Энхбаяр, Учрал, Тэмүүлэн Болорчулуун, Хаянхярваа, Солтан гээд Агентлагын дарга нараас ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, дэд сайд Лхамсүрэн нарыг АТГ шалгаж хуулийн дагуу хариуцлага тооц. Гишүүнээс түдгэлзүүлж шалга. Ням-Осор, Хүрэлбаатар, Лхамсүрэн нарыг огцруул.

Avatar

Зочин 2018-11-14 59.153.84.218

Сонгосон сонгогчдынх нь төлөөлөл хаачих вэ, ер нь бол төлөөллийн ардчилалтай гэдгээ мартаад хэтэрхий попроод ба уу

Avatar

ыыыы 2018-11-14 150.129.143.19

тэгээд ийм хулгайч худалч төлөөлөлтэй байж байх юм уу ийм п==== байснаас байгаагүй нь дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж