УЕП-оо, Ж.Энхбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавиач

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

УЕП-оо, Ж.Энхбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавиач

УЕП-оо, Ж.Энхбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавиач

Улсын ерөнхий прокурор оо, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өнөө, маргаашгүй оруулаад ирээч.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдоод байгаа Ж.Энхбаяр гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн гэсэн утгатай тайлбарыг өнөөдөр /2018.11.14/ хэвлэлийнхэнд өгчээ.

Хэд хоногийн өмнө Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг та УИХ-д оруулсан. УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь хуулиар хамгаалагдсан хүн, жирийн иргэн хоёрыг шалгах газар, тэнгэр шиг ялгаатай гэдэг тайлбарыг та тухайн үед хийсэн. Харамсалтай нь, эрх баригчид Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгахыг зөвшөөрөөгүй. Гэсэн ч одоо өөр нэг нэр холбогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах боломж гарлаа. Үнэхээр л энэ маргааныг нэг талд нь гаргая, хуулийн байгууллага улстөрждөггүй гэдгийг харуулах “шаанс” энэ шүү, М.Энх-Амгалан прокурор оо.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ч хэлсэндээ байж, маргааныг нэг талд гаргаж, үнэхээр буруугүй бол нэр төрөө цэвэрлэж авах боломж. МАН-ынхан мөн өөрсдөө араас нь явчих вий гэж эмээлгүйгээр санаачлага гаргасан гишүүнийхээ хүсэлтийг хүндэтгээд түдгэлзүүлчихвэл их зөв харагдах гээд байх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж