"Улаанбаатар хотын 2040" уралдааны үзэсгэлэн дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

"Улаанбаатар хотын 2040" уралдааны үзэсгэлэн дэлгэгдлээ

"Улаанбаатар хотын 2040" уралдааны үзэсгэлэн дэлгэгдлээ

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд зарласан.

Тус уралдаанд дараах 6 баг бүтээлээ ирүүлсэн. Үүнд:

  1. Их хүрээ
  2. Шинэ хот
  3. Их нийслэл гал
  4. ШУТИС – БАТС
  5. Монгол архитектур дизайн
  6. Улаанбаатар 2040

Уралдаанд оролцож байгаа багуудын ирүүлсэн бүтээлүүдээр олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн санал, үнэлгээг авч байна.

Үзэсгэлэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын  17-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын архитекторуудын эвлэлийн хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

Мөн үзэсгэлэнгийн үеэр хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн судлаачид уралдаанд оролцож байгаа багуудын бүтээлтэй танилцаж шүүмж өгөх бөгөөд шилдэг шүүмжүүдийг шалгаруулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон, 13 давхар, 1302 тоот/ 11-321943 утсаар болон www.mpa.ub.gov.mn сайтаас;

“Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ /Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон 10 давхар, 1002 тоот/ 11-320753 утсаар болон updi.ub.gov.mn сайтаас тус тус лавлана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж