“Бид уучлахгүй” жагсаалыг санаачлагчид Цэцэд хандав

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

“Бид уучлахгүй” жагсаалыг санаачлагчид Цэцэд хандав

“Бид уучлахгүй” жагсаалыг санаачлагчид Цэцэд хандав

Тайванийн Үндэсний Формоса их сургуулийн Монгол оюутнууд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл авсан асуудалд нэр холбогдоод байгаа гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж, “Бид уучлахгүй” жагсаалыг цахимаар зохион байгуулсан.

Уг жагсаалыг дэмжигчдийн төлөөлөл өнөөдөр /2018.11.14/ Үндсэн хуулийн цэцэд хандаж, тэдний ЖДҮХС-гаас эээл авсан үйл ажиллагаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татуулах үндэслэл үүссэн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Цэцэд хандлаа.  Хүсэлтийг “Бид уучлахгүй” цахим жагсаалыг зохион байгуулагчдын төлөөлөл Б.Мөнхцэлмэг гардуулж өгсөн юм.

Үндсэн хуулийн цэцээс тэдний хүсэлтэд маргаан үүсгээгүй нөхцөлд дараагийн тэмцлийн хэлбэрт шилжих аж.

Тэд “Нэхүүл” хөдөлгөөнийхний нэгэн адил дээрх асуудалд нэр холбогдсон гишүүд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн уучлал гуйгаад өнгөрөх асуудал биш. Хариуцлага тооцох ёстой” гэсэн шаардлага мөн давхар тавьж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж