“Carbanak” гэж нэрлэсэн хакер ажиллагаагаар кибер гэмт хэрэгтнүүд 30 гаруй улсын 100 гаруй банк руу халдлага хийж, тэрбум ам.доллар хулгайлсан тухай компьютерийн вирусын эсрэг программ бүтээгч “Касперский лаборатори” компаниас мэдээллээ. Хакеруудын довтолгоо хоёр жил орчим үргэлжилсэн бөгөөд энэ хугацэаанд дээрх хэмжээний мөнгийг хулгайлсаан гэсэн үг юм.
Тэдний халдлагад өртсөн улсуудын дотор ОХУ, АНУ, Герман, БНХАУ, Украин, Канад, Хонконг, Тайвань, Румын, Франц, Испани, Норвеги, Энэтхэг, Их Британи, Польш, Пакистан, Балба, Марокко, Исланд, Ирланд, Чех, Швейцарь, Бразил, Болгар, Австрали зэрэг 30 гаруй орон өртжээ. Онлайн банкны систем тэдний халдлагад хамгийн их өртдөг бөгөөд дээд тал нь нэг удаагийн үйлдлээр 10 сая ам.долларын хулгайлж чадаж байсан гэнэ.
Онлайн буюу цахим банк дөнгөж хөгжиж эхэлж байгаа улс орнуудад хакерууд анхаарлаа хандуулдаг бөгөөд харилцагчийн гар утсанд нэвтрэн нууц үгийг нь мэдэж, дараа нь хамаг мөнгийг нь шилжүүлж авдаг ажээ.