Хойд Солонгос пуужингуудаа нууж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос пуужингуудаа нууж байна гэв

Хойд Солонгос улсад  олон улсаас нууж буй 13-20 пуужингийн бааз байгаа

Хойд Солонгос пуужингуудаа нууж байна гэв

АНУ-ын Стратегийн олон улсын судалгааны төвийн судлаачид Хойд Солонгос улсад  олон улсаас нууж буй 13-20 пуужингийн бааз байгаа гэсэн дүгнэлт гаргажээ. Тус байгууллагын тайланд нууц пуужингийн баазууд байгаа гэж үзэж буй байршлуудын хиймэл дагуулаас авсан зургийг хавсаргасан байна.

Стратегийн олон улсын судалгааны төвийн Хойд Солонгосын хөтөлбөрийн захирал Виктор Ча “Энхийн гэрээ байгуулсан нэрийдлээр Хойд Солонгос ганцхан туршилтын талбайг буулгаж, цөөн хэдэн байгууламжийг устган дүр үзүүлсэн байх вий гэхээс айж байна” гэв.

Тус байгууллагын судалгаанаас харахад байгууламжууд гурван бүсэд хуваагдаж байгаа гэнэ. Дунд тусгалын буюу Өмнөд Солонгос, Японд цохилт өгөх чадвартай пуужингууд зэвсэггүй бүсээс хойш 90-150 км зайд байрлаж байгаа бол ойрын тусгалын пуужингууд 50-90 км дотор байрлажээ. Харин алсын тусгалын пуужингууд нь тус улсын газар нутгийн төв хэсэгт байгаа гэж дүгнэсэн байна.

Өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтаар хоёр улсын удирдагчид  Пёньяныг цөмийн зэвсгээс нь ангижруулах түүхэн тохиролцоонд хүрч “энхийн гэрээ” байгуулж, Хойд  Солонгосын тал цөмийн болон пуужингийн туршилтуудаа зогсоож, туршилтын талбай, цөмийн байгууламжуудаа устгасан гэж мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж