Чех улсын төдийгүй дэлхийн шилдэг тамирчин бол биатлонч Г.Коукалова юм. Тэрбээр 2017 онд Чех улсын “ОНЫ ТАМИРЧИН”-аар шалгарч байсан бөгөөд энэ шагналыг Чех улсын төдийгүй дэлхийн спортын түүхэнд алдар нэрээ мөнхөлсөн шилдэг тамирчид болох Я.Ягр, Д.Хашек, П.Недвед, Б.Шпотакова, Я.Железны, М.Сабликова, П.Квитова нар хүртэж байсан. Г.Коукалова бол Чех улсын биатлоны спортын нүүр царай юм. Тэр 1989 онд хуучин Чехословак, одоогийн Чех улсын хойт нутгийн Яблонец-над-Нисоуд төрсөн. Түүний ээж нь гүйлтийн цанын тамирчин бөгөөд 1984 оны Сараевогийн олимпийн наадмын буухиа төрөлд мөнгөн медаль хүртсэн бол ДАШТ-нээс мөн буухиа төрөлд хүрэл медаль хүртэж байсан. Тэгвэл спортын гэр бүлд өссөн Г.Коукалова 16 наснаасаа биатлоны спортоор хичээллэж эхэлсэн байдаг. Харин дэлхийн цомд 2009-2010 оны улирлаас эхлүүлсэн. Өдгөө Г.Коукалова биатлоны спортын хамгийн шилдэг тамирчин болоод байна.
Г.Коукалова дэлхийн цомын дебьютээ 2009 оноос эхлүүлж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хувийн ганцаарчилсан төрлөөр 39 удаа шагналын тавцан дээр гарсны 17 удаад нь алтан медалийг энгэртээ зүүсэн байдаг. Харин өнгөрсөн 2017-2018 оны улиралд ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцоогүй. Г.Коукаловагийн хувьд өнгөрсөн улирлыг өнжөөд зогсохгүй Пёнчаны олимпийн наадамд ч оролцоогүй. Чех биатлонч Г.Коукалова 2014 оны Сочигийн олимпийн наадамд 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бол ДАШТ-нээс хошой алт, хошой мөнгө, хошой хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм.
Энэ улиралд хүчтэйгээр эргэн ирэх болов уу?
Холбоотой мэдээ