Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн  яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран өнөөдөр (2018.11.14)  Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлсэн үгэндээ,  хэлэлцүүлгээс гаргасан санал хуулийн төслийг улам боловсронгуй болгоход зохих хувь нэмрээ оруулах болно гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн эх, хүүхдийн эндэгдлийн талаархи сүүлийн жилүүдийн тоо баримтыг мөн танилцуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгааг хэллээ:  Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Билэгт оролцож, байр сууриа илэрхийлсэн.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара хэлэлцүүлгийн нээлтэд хэлсэн үгэндээ эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр Монгол Улс амжилттай ажиллаж байгааг тэмдэглэсэн.

Дараа нь хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн танилцууллаа.

Тэрбээр, төрийн бүх шатны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын хийх ажил, эх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, эрүүл мэндээ хамгаалах асуудлаар иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах хөшүүргийг бий болгох, эхчүүдийн халамжийг илүү өгөөжтэй, оновчтой болгох зэрэг асуудлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасныг танилцууллаа. Түүнчлэн, орлого багатай, эмзэг бүлгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хуульчилснаар бүх нийтэд тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой болохыг дурьдлаа.

Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн салбарын мэргэжилтнүүд тунхгийн шинжтэй бус урт хугацаанд үр дүнтэй хэрэгжих процедурын шинж чанартай хуулийн төсөл боловсруулахыг санал нэгтэй тэмдэглэсэн.

Мөн төрүүлсэн хүүхдээ хаядаг, хэт олон хүүхэд төрүүлж, хүүхдийг үл хайхрах нөхцөл бий болгодог, хүсээгүй жирэмслэлтээр үр хөндүүлдэг зэрэг явдлыг хуулийн зохицуулалттай болгож, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх,  өрхийн эмнэлгүүдийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд өрхийн эмнэлгүүдэд хүүхдийн эмч ажиллуулах зэрэг олон санал гаргалаа гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж