Р.Федерер эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Р.Федерер эхний хожлоо авлаа

Р.Федерер эхний хожлоо авлаа

Талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР Finals тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Тэмцээний Л.Хьюитт хэсгийн II тойргийн тоглолтууд явагдаад байна. Одоогоор тус хэсэгт Өмнөд Африкийн К.Андерсон 3 тоглолт хийхээс 2 тоглолт хийж хоёуланд нь хожил авав. Эхний өрсөлдөгч болох Австрийн Д.Димийг хожоод байсан бол өчигдөр Японы К.Нишикориг буулгаж авсан. Тус тоглолтонд К.Андерсон маш хүчтэй тоглолт үзүүлж байсан бөгөөд Япон залууд ердөө ганцхан гэйм алдаж 6-0, 6-1 харьцаагаар хожсон.

Тэгвэл карьерынхаа 100 дахь цомын төлөө тоглож буй Р.Федерер эхний өрсөлдөгч К.Нишикорид хожигдож нуман тулгуурт ороод байсан. Тэгвэл урьд шөнө Австрийн залуу теннисчин Д.Димийг 6-2, 6-3 харьцаагаар хожиж хасагдах шатанд үлдэх эрхийн төлөө өөртөө боломжийг бий болгосон. Залуу теннисчин Д.Димийн хувьд Р.Федерерт хүчтэй өрсөлдөгч юм. Өмнө нь тэд 3 удаа таарч тоглоход сүүлийн 2 тоглолтоос залуу теннисчин Д.Дим хожоод байсан. Ямартаа ч хашир туршлагатай Р.Федерер залуу теннисчинг зогсоож чадлаа.

Р.Федерер хэсгийн 3 тоглолт хийхээс 1 хожиж 1 хожигдоод байна. Одоо шийдвэрлэх 3 дахь тоглолтоо Өмнөд Африк залуу К.Андерсонтой хийнэ. Р.Федерер Өмнөд Африкийн чацархаг залуутай өмнө нь 5 удаа тоглохдоо 4 удаа хожиж байсан бол 1 удаа хожигдсон. Энэ хожигдол бол 2018 оны Уимблидоны дунд шөвгийн тоглолт байсан юм. Мэдээж 100 дахь цомынхоо төлөө тоглож буй Р.Федерер дараагийн шатанд шалгарах гэвэл заавал хожил авах ёстой.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж