Аргентин мэргэжилтэн С.Солари 2021 он хүртэл Реал Мадридад үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Аргентин мэргэжилтэн С.Солари 2021 он хүртэл Реал Мадридад үлдэнэ

Аргентин мэргэжилтэн С.Солари 2021 он хүртэл Реал Мадридад үлдэнэ

Испаний Реал Мадрид клуб дасгалжуулагч Х.Лопетегиг өнгөрсөн аравдугаар сарын 29-нд ажлаас нь чөлөөлж клубын В багийн дасгалжуулагч Аргентин мэргэжилтэн С.Солариг түр томилоод байсан. Тэгвэл клубын удирдлага Аргентин мэргэжилтан С.Солариг жинхлэн 2021 хүртэл гэрээ байгуулав. Ийнхүү Реал Мадрид клубын дасгалжуулагчаар С.Солари албан ёсоор томилогдсоноор дараагийн дасгалжуулагчийн эрэл өндөрлөсөн байна.

42 настай С.Солариг ийн багтаа үлдээх болсон шалтгаан нь Реал Мадрид клубыг удирдсан 4 тоглолтын үр дүн нөлөөлсөн болов уу?. Хамгийн сүүлд Реал Мадрид клуб Эль-Классикод 5-1 харьцаагаар Барселона клубт хожигдсоны дараа Ла лигийн 2, Испаний цомд 1, Аваргуудын лигт мөн нэг хожил байгуулаад байна. Сүүлийн дөрвөн тоглолтонд 15 гоол оруулж 2 гоол алдсан.

Аргентин мэргэжилтэн С.Солари 2000-2005 онд Испаний Реал Мадрид клубт хүчин зүтгэж байсан бөгөөд 131 тоглолтонд оролцохдоо 10 гоол оруулсан байдаг. Мэргэжлийн түвшинд 15 жил тоглосон ч Аргентины шигшээ багийнхаа төлөө ердөө 12 тоглолтонд оролцож байсан.

С.Солари Реал Мадрид клубыг удирдаж буй 4 дэх Аргентин дасгалжуулагч, харин XXI зуунд Реал Мадрид клубыг удирдаж буй анхны Аргентин дасгалжуулагч болж байна. Түүнээс өмнө Л.Карнилиа, Ди Стефано болон Х.Валдано нар Реал Мадрид клубыг удирдаж байсан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж