Боксын тэмцээнд оролцож байгаад амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Боксын тэмцээнд оролцож байгаад амиа алджээ

Боксын тэмцээнд оролцож байгаад амиа алджээ

Ануча Кочана хэмээх 13 настай хүү Тай боксын тэмцээнд оролцох үедээ "тархины цус харвалт" оноштойгоор эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн ч хоёр хоногийн дараа хорвоогийн мөн бусыг үзүүлсэн юм. Тэрээр гэр бүлээ тэжээхийн тулд найман настайгаасаа Тай боксын тэмцээнд оролцож эхлэн, 13 нас хүртлээ нийт 170 тулаанд оржээ.

Тай бокс буюу Муяа Тай нь Тайландын хамгийн алдартай спортын төрөл төдийгүй олон мянган гэр бүл, залуу хүүхдүүдийн хувьд мөнгө олох нэгэн арга нь болжээ. Гэвч бэлтгэл хийх болон тэмцээний үеэр хүүхдүүд хүнд бэртэл авах нь элбэг байдаг учраас хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгардаг байна. Харин 13 настай хүүгийн үхэл энэ асуудалд илүү олон хүний анхаарлыг хандуулж, хүүхдийн эрхийн тухай асуудлыг хурцаар хөндсөн юм.

Түүний сүүлчийн тулааны бичлэгээс харвал тэмцээнд оролцогчид хоёулаа толгойн хамгаалалтгүй байсан бөгөөд Ануча Кочана толгой руугаа хэд хэдэн удаа хүчтэй цохиулсныхаа дараа ухаан алдан унасан байна. Түүний өрсөлдөгч 14 настай хүү Анучагийн үхэлд эмгэнэл илэрхийлж, аминд нь хүрэхийг огтхон ч хүсээгүй гэдгээ хэлжээ.

Өнгөрсөн жил Тайландын спортын яамнаас гаргасан мэдээлэлд 15-аас доош насны 10,000 орчим боксын тамирчин бүртгэгдсэн байгааг харуулжээ. Тайландын парламент арван хоёроос доош насны хүүхдүүдийг тэмцээнд оруулахгүй байх тухай хуулийн төслийг одоогоор хэлэлцэж байгаа юм. Одоо хэрэгжиж буй хуулийн дагуу 15-аас доош насны тамирчид тэмцээнд заавал эцэг эхийнхээ зөвшөөрлийн дагуу оролцож, толгойн хамгаалалт зүүх ёстой байна.

Харин эсэргүүцэгчид тэмцээнд оролцох насны доод хязгаарыг 18 болгохыг шаардаж байгаа юм. Хуульд өөрчлөлт оруулах асуудалд эрх баригчид хойрго хандаж байгаа нь Тай боксын салбарт маш их мөнгө эргэлдэж байдагтай холбоотой ажээ.

Эх сурвалж:ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж