Гүтгэлгийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэж байгаа нь олон улсын санааг зовоож байна

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Гүтгэлгийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэж байгаа нь олон улсын санааг зовоож байна

Гүтгэлгийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэж байгаа нь олон улсын санааг зовоож байна

Хүний эрхийг хамгаалагчдын “Хүний эрх, хөгжлийг дэмжих нь” үндэсний дөрөвдүгээр зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг өнөөдөр /2018.11.14/ танилцууллаа.

Зөвлөгөөнөөр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар дараах зөвлөмжийг гаргажээ.

  • Нэр хүндэд халдах, гүтгэх зэргийг Эрүүгийн хуулиар шийтгэх ёсгүй. Гүтгэлгийг хуулиар шийдвэрлэж байгаа бүх төрлийн зүйл заалтыг халах ёстой гэж үзжээ.
  • Эрүүгийн хуулиар шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулах зэргээр Засгийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарах аливаа оролдлогоо зогсоох ёстой.
  • Засгийн газар нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой хууль, журам батлахдаа олон нийтийг идэвхтэй оролцуулах хэрэгтэй.
  • Засгийн газар хэвлэлийн эрх чөлөө, хараат бус хэвлэлийн ардчилалд гүйцэтгэж буй үүргийг хангах бүхий л арга хэмжээг авах ёстой.
  • Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эдлэх бүхий л арга хэмжээг авах ёстой. Засгийн газар энэ эрхийг хангах бүхий л үүргээ ухамсарлах ёстой.

Түүнчлэн гүтгэлгийг Монгол Улсын хуульд шийдвэрлэж байгаа байдал нь олон улсын гэрээ хэлэлцээртэй эрх зүйн хувьд нийцэж буй эсэх талаар Хүний эрх, хөгжлийн Азийн форумын мэргэжилтнүүд дүгнэлт гаргажээ. Дүгнэлтээр “Монгол Улс гүтгэлэгтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиас авсан нь маш сайн байна. Гэсэн хэдий ч Зөрчлийн тухай хуульд гүтгэлэгтэй холбоотой зүйл заалт бий. Энэ нь ард иргэдийг үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халтай байна. Энэ зүйл заалтаар шүүгдэж байгаа сэтгүүлчдийн тоо эрс нэмэгдсэн байгаа нь анхаарах асуудал. Монгол Улсын хувьд гүтгэлэг, нэр хүндэд халдахтай холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуульд оруулах санал явж байгаа. Энэ нь бидний санааг маш их зовоож байна. Олон улсад гүтгэлгийг Эрүүгийн хуульд оруулдаггүй. Монгол Улс нь Үндсэн хуулийнхаа 16.6-ын дагуу олон улсын стандартыг хангаж гүтгэлгийг эрүүгийн хуульд оруулахгүй байх хэрэгтэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж