Неонацистууд ба неополитик | News.MN

Неонацистууд ба неополитик

Неонацистууд ба неополитик

Неонацистууд ба неополитик

Шатахууны үнийг буруулахыг Засгийн газраас шаардаж, Төрийн ордонг гороолж явсан неонацистууд Ерөнхий сайдтай баяртайгаар гар барин салахдаа, “жадных нь үзүүр, сэлэмнийх нь ир болох”-оо андгайлж.  Ардын жүжигчин Н.Сувдад Ардын жүжигчин А.Дашпэлжээ гуай "Мандухай сэцэн хатан" кинонд тоглох үеэр хэлдэг үг л дээ. Гэхдээ Өнөболд вантан Монголын тусгаар тогтнолын төлөө ингэж хэлсэн байдаг.  Нөгөө өнцгөөс нь харвал жад хоёр үзүүртэй бөгөөд нэг үзүүр нь Ерөнхий сайд руу чиглэсэн байх магадлал өндөр.

МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл  намынхандаа хаяглаж бичсэн ил захидалдаа “Ерөнхийлөгчийн улс төрийн тоглолтод М.Энхболд болон У.Хүрэлсүх нар аль, аль нь автаж, Монгол Улсын болон Монгол ардын намын язгуур эрх ашигт ноцтой хохирол учруулж буй нь нэгэнт ил болсон тул намын онц Их хурлыг яаралтай хуралдуулж, дээрх хүмүүстэй нэн даруй хариуцлага тооцохыг намынхаа нийт гишүүдээс хичээнгүйлэн хүсч байна” гэжээ. Түүний уриалгыг хүлээж авах эрүүл гишүүд МАН-д хэд байгааг хэлж мэдэхгүй. Ямартаа ч энэ нам гэрээ нураах нь, үгүй дээ л хамтдаа живэх нь тодорхой болчихлоо.  Эндээс хожих нь Ерөнхийлөгч биш Монголын ард түмэн байгаасай гэсэн горьдлого л үлдэж. Учир нь МАН-ын хувьд М.Энхболд огцрох уу, У.Хүрэлсүхийг явуулах уу гэсэн зодоон ид өрнөх зуур ард нь ардчилал уу, авторитори дэглэм үү гэсэн асуулт нэхэж явна. Товчхондоо, МАН-ынхан төсвийн мөнгийг зарцуулах эрх мэдэл дээрээ малгай тавилгүй зодолдоод, Монголын тусгаар тогтнолд заналхийлээд байгаа үндсэн гол асуудлаа харах нүд нь сохорчихжээ. Ёстой л мөнгө цагаан, нүд улаан гэгчээр  Ардын намынхан “цагаан”-даа гарсан байна.

ЖДҮ-г харахад  өнгөрсөн хоёр жил МАН-ын таргалсан иргэдийн турсан хоёр яг тэнцэнэ. Ц.Нямдоржийн нэгэнтээ “Адууны хулгай” гэж өхөөрдсөн татвар төлөгчдийн мөнгийг  сангаар дамжуулж “хулгайлсан” асуудал сөхөгдөж, МАН-д рейтинг гэх юм үнэндээ үлдсэнгүй. Байгаа жаахан нь У.Хүрэлсүхийн “халаасны” оноо нь байх.

Гэхдээ алга ташуулан гарч ирж байсан үетэй нь харьцуулах юм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувийн рейтинг нэлээд уруудсан.  Элдэв хараат бус нэртэй хараат агентлагуудын гаргаж байгаа судалгааны дүн бол эвгүй гэдгийг  С.Ганбаатарын  улс төрийн “түүх” харуулдаг.

Хэрэвзээ, эвлүүлэгтэй 60 тэрбумынхантайгаа ноцолдож, баримттай ЖДҮ-гийнхэнтэйгээ, ББСБ-аар мөнгө угаасан байж болзошгүй гишүүдтэйгээ /Ерөнхийлөгч хэлсэн/ хариуцлага ярихгүй өнгөрөх юм бол У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн шившиг болно. Харин  ЖДҮ-тэйгээ,  жаран тэрбумуудтайгаа  яг адилхан хариуцлага нэхэж чадвал, Үндэсний баатар  болж мэдэх хүлээлт байна.  Гэвч, далайх нь ширүүн байгаа түүний сэлэмний ир зөвхөн Д.Хаянхярваа болоод С.Батболдын толгой дээр буугаад дуусвал МАН-д эмгэнэл илэрхийлье. Тэр тусмаа ЖДҮ-гээс идсэн баримтуудыг Ч.Хүрэлбаатар ил болгосны хэрэг юун.

Ерөнхий сайдын сэлэмний ир болохоо нэгэнтээ андгайлсан неонацистуудын олонх нь ялсан монгол бөгөөд тэдэнтэй гар барьснаараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сүүдэр дороос  өнгөрсөн нэг жилд огтоос гарч чадаагүйгээ тодоос тод харуулаа.  Уг нь У.Хүрэлсүх тэднээс биш МАН-ын мянган мянган гишүүн, дэмжигчээсээ тусламж гуйсан бол улс төрийн хувьд хамгийн зөв нүүдэл болох байв. Учир нь, МАН-ын зодоон бол Монголынх биш, МАН-ын асуудал.

Өөрсдөдөө босоо хөх монгол, эх оронч гэж том "тодотгол" зүүсэн, хааяадаа олон нийтийн сүлжээнд шатахуун, машин гуйж, хөдөөгүүр хөрөнгө оруулагчид, уул уурхайхныг айлгаж, шантаажилж явдаг нөхдүүд сүүлийн үед улс төр, эдийн засаг болоод төрийн ажилтай хутгалдах нь ихэссэн нь илүү аюул болгоомжлол төрүүлж байна.  Төрийн цагдаа, түмний нэг, сумын засаг цаашлаад Ерөнхийлөгч,  Ерөнхий сайд нь хэт үндсэрхэг үзэлтнүүдтэй ихэд саймширч, инээд алдан хамтран ажиллах аман болон бичгийн гэрээ байгуулах болсон бөгөөд энэ нь гэвч, сайны дохио мөн үү.  Тэдний хувьд худалч хүнд бараг “Хүн алж болохгүй, хужааг алж болно” гэсэн философитай. Тэр хужаа нь тэгээд тэдэнд таалагдаагүй болгон шүү. Дээр нь Ерөнхийлөгчийн "хаан" болох хүсэл сэвэлзээд, цаазын ялыг сэргээхийг илтээр илэрхийлэх болсон үед Монгол Улс парламентын засгаа авч үлдэх нь чухал. Гэхдээ энэ нь, ЖДҮ "идсэн"  парламентыг өмөөрөх шалтгаан биш бөгөөд  Монголын муу муухай болгоны үүр овоохой болсон МАН-ыг цэвэрлэх Ерөнхий сайдын зорилго зөв ч, чухамдаа  неонацистууд хамтарч тэмцэх нь хамгийн аюултай агаад эрсдэлтэй арга юм. Зорилго нь арга зөвтгөдөг үе дууссан бөгөөд хэрэв ингэвэл шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхэлнэ гэсэн үг.

Ингэж хэлэх учир нь,  “ХБНГУ-ын армийнхан тусгай албадын неонацист үзэлтэй 200 гаруй офицер нууцаар хуйвалдан төрийн эргэлт хийж,  хэд хэдэн нөлөө бүхий улстөрчийг хөнөөхөөр төлөвлөж байсныг хэд хоногийн өмнө илрүүлсэн” тухай мэдээг  “Daily Mail” түгээхтэй зэрэгцээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жадны үзүүр, сэлэмний ир болохоо манай   неонацистууд амалсан тухай мэдээ  Монголын хэвлэлүүдээр зэрэгцээд цацагдав. Эрх барьж байгаа том намын дарга, засаг барьж байгаа Ерөнхий сайдын   неополитик нэг ийм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-11-14 66.181.161.67

Хүк Эрдэнэбатын засгийг унагахад хамт дэмжсэнгүүддээ сайдын суудал өгч чадахгүйнээ төлөө өгсөн мөнгө гэдэг нь хүмүүсийг нь харахад ойлгомжтой л бншдээ Одоо эд нартаа хариуцлага тооцох гэхээр болдоггүй өөрөө хийчихсэн байдаг Хэрэв тооццохвол өөрийнхөө дэмжигчдийг алдана Ёстой л ичсэн хүн алга гэдэг болж байх шиг байна

зочин 2018-11-14 66.181.161.67

Хүк Эрдэнэбатын засгийг унагахад хамт дэмжсэнгүүддээ сайдын суудал өгч чадахгүйнээ төлөө өгсөн мөнгө гэдэг нь хүмүүсийг нь харахад ойлгомжтой л бншдээ Одоо эд нартаа хариуцлага тооцох гэхээр болдоггүй өөрөө хийчихсэн байдаг Хэрэв тооццохвол өөрийнхөө дэмжигчдийг алдана Ёстой л ичсэн хүн алга гэдэг болж байх шиг байна

Ene balai huuk 2018-11-14 64.119.20.54

Ene huukiig yavuulah tsag ni bolson.

Батгэрэл 2018-11-14 202.9.43.233

Нямсүрэнг уншдаг шүү, сайн бичдэг

Нямсүрээн... 2018-11-14 182.160.38.124

...???, ...!!! ...

Зочин 2018-11-14 64.119.20.211

Ширээний 2 талд нэг л зиндааныхан суусан байна шдээ!!!

Зочин 2018-11-14 94.255.130.105

News.mn niitlel medee ni xog bolj dee neg taliig ix barix um,,,,...

Зочин 2018-11-14 66.181.178.217

ядуу цаллин бага байх нь монголчуудад тулгаж байгаа шоохуузуудын санаа шүү ѳдрийн хоолгүй хүн яаж ч тэмцэх билээ гэхдээ одоогийн залуусын л тэсвэр тэвчээр мэдэх хэрэг боллж дээ

Зочин 2018-11-14 202.179.26.72

Эрх чөлөө тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлыг хамгаалан авч явах нь төрийн нэг номерын үүрэг.Олон долоон юм сэтгэа байж улс орныхоо эрх ашгийг хангагч том хүчин МАН-ыг сулруулах вий.Идсэн уусан хүүүсрүүгээ биш,шадар түшээдрүүгээ сэлэм эргүүлээд эхлэв.Энэ бол цаашид сэлэм зүүх хэрэггүй болох ёр буй.Олон хүн МАН үхээсэй гэх юм,яг амьдрал дээр ийм юм болвол энэ элдвээр хэлдэг чөтгөрүүд гялайж, 193О-аад оны хамтрал коммун байгуулагч нар шиг тонгочиж өгөх байлшүй.

Зочин 2018-11-14 202.179.26.72

Хүрэлсүхд сошиал ертанцөөр монголчууд сэлэмээ зав эргүүлээ ч гэж мөн ч их хэлж,гуйж байна.Лав л энгийн албатуудынхаа толгойг аваад эхлэх шиг боллоо,харин нөгөөх идсэн уусан нөхлүүд нь хурал хуйгий нь удирдаад,сэлэмнийх нь үзүүр болж явна.Ийм байвал Хүрэлсүх дарга сэлэм цавчих бүү хэл зүүх ч хэрэггүй болох нь ээ.Намаа тэр гэхийн тамтаггүй үймээн, самууралд оруулна.Эрхбиш тулхтай энэ нам төрөө хамгаалж явахгүй бол нөгөөх Тусгаар тогтнол,энэ тэр яах бол..Сэрэмжтэй бай ард түмэн минь,

Зочин 2018-11-14 150.129.141.177

Jagsaal hiisen humuus neonatsist bolchih uu erguu kommunistaa

Зочин 2018-11-14 202.131.245.243

ЖДҮ гэдэг чинь өөрийн намын засгийг унагаж, Хүрэлсүхийг МАН-ын дарга, ЕС-ын сайдын суудалд суулгасны шагнал юм шүү дээ, хүмүүс ээ. Энэ шагналаас Ерөнхийлөгчийн ойр орчмынхон хангалттай хүртсэн. Мөн чиглэл, чиглэлээр өөр олон ч сан бий. Олон ч асуудал байгаа.

зочин 2018-11-14 182.160.40.73

Ард түмнийг аливаа бослого үймээн, самуунд уриалах, улс төрийн тогтворгүй байдалд санаатайгаар аваачих нь улс үндэстнийхээ эрх ашиг, ард түмнийхээ эсрэг хийж байгаа хамгийн аюултай хор хөнөөлтэй гэмт хэрэг. Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал монголчууд биднээс алсын хараа. уужуу тайван ухаан. тэвчээр гээд олон зүйлийг хэзээ хэзээнээс илүү шаардаж байна.

Зочин 2018-11-14 66.181.161.37

Хурэлсухээ ЖДУС-гаас хулгай хийсэн гишуудээ УИХ- аас тутгэлзуулээд шалгуулчих! Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад чиний угсун хишиг хувь гэдгийг бугд мэдэж байгаа. Чи шударга л юм бол тутгэлзуулэжд шалгуул, тэгвэл естой ард бид чинь илд жадны чинь узуур болж явья

Зочин 2018-11-14 202.9.42.250

Яг үнэн. Эднийг хамгаалах шаардлагагүй. Хуулийн байгууллагаар шалгуучих. Гэмт хэрэг мөн бол хэргээ хүлээ. Биш бол УИХ гишүүнээрэээ үлдэнэ биз.

Зочин 2018-11-14 202.131.245.243

Сайд нь хэрэг тарьсан бол ЕС нь, гишүүн нь хэрэг тарьсан бол намын дарга нь өөрөө хамгийн түрүүнд сайн дураараа, үг дуугүй огцрох ёстой.

Зочин 2018-11-14 202.131.245.243

Женко гуай Хүрэлсүхээр үлээлгэж, босоо хөхөөр сэвүүлж байна. Монголыг дараагийн украин болгох нь дээ.

Хохохо 2018-11-14 175.38.117.60

Топор энэ хулгайчуудтайгаа өнгөрсөн зун зургаа тэврэлдээд авахуулсан нь нетээр нэг тарсан байх шив, хошин шогийн тоглолт болж байх шив дээ

Зочин 2018-11-14 122.201.24.179

Эдний хэнэн ч адилхан .бид Ингээд хог шороо шиг үлдэх үү .Ард түмэн минь энэ улсуудыг бүх юмыг минь хамаад зугтахаас\nнь өмнө сэрээч ээ .Үр хүүхдүүдээ боддогүй улсууд уу та нар .Бүдээрээ хайрт Хааныхаа талбай дээр нэг өдөр цуглаад тайвнаар эсэргүүцээд салхаа больцгоое эээээээ

Зочин 2018-11-14 182.160.2.7

ЖДҮ -ийн мөнгийг Хүрэлсүх өөрөө тараачихаад дараа нь илрүүлсэн болж жүжиглэнэ. Хэний зохиол найруулга вэ? УИХ -ын гишүүд хавханд орчихсон юм биш үү?

Зочин 2018-11-14 182.160.2.7

Сагсагнасан юмнууд дугуй дугуйгаараа нийлнэ гэж энэ дээ, хөөрхийс.... Тоон дотор үсэг цохиж явна гэгчээр Хүрэлбаатар энд сууж байдаг нь ч юу билээ? Түймэр тавьж шатаах нь дээ. Нуруутай улс төрч МинЭнхболд нь хамаагүй дээр юмаа.

кккккк 2018-11-14 66.181.177.78

ХЭЗЭЭ БАЙХДАА ЖДҮ Г ХҮРЭЛБААТАР ИЛ БОЛГООВ. ХАРИН Ч ШИЛЭН ДАНС ,БҮРЬГЭЛИЙН ШИНЭ ХУУЛЬ, АЙКОН.МН ГЭВЭЛ ӨӨР ХЭРЭГ. УЛАЙДАГГҮЙ УВСАН ХУЛТАЙЧТАЙГАА ЗАЙЛААРАЙ

Та нарт 2018-11-14 202.179.17.85

Сэтгүүлч нараа улс төрчид рүү үргэлж галтай бамбар шиддэгээ болиоч . Та нарын тавиад байгаа галанд ард иргэд, эх орон чинь 99 хувь хохирч байдагийг ойлгодог ч болоосой. Мөнгөний малнуудаа!!!💀💀💀

Хөх тэнгэр 2018-11-14 202.179.17.85

Сэтгүүлчийн талаар сэтгэгдэлийг яагаад устгаад байна аа? Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг энэ дээ чана даа 💀

Анар 2018-11-14 122.201.22.249

Ерөнхий сайддаа эрх мэдлийг өгөөд үзье өөр сонголт бгүй байхаа

Зочин 2018-11-14 103.10.22.211

Элбэгдоржийн News mn. худал сөрөг мэдээлэл тарааж авилгач, төрөөс төрсөн тэрбумтангуудаа өмөөрч Мөнхбат мэтийн 2 нүүртэй хоосон уран гоё үгтэй урвагчдаараа Энхболд хэмээх мафын толгойлогчын захиалгаар хийж буй гүтгэлэгээрээ Шудрага ёсны төлөөх тэмцэлийг боомилохоор гарын үсэг цуглуулан явж байгаа нь эргээд өөрсдийнхөө булах нүхээ ухаж байна.\nАРД ТҮМНИЙ ГЭСГЭЭЛЭЭС ЗАЙЛАХГҮЙ ТА НАР

ХҮХЭЛСҮХИЙГ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙНА 2018-11-14 139.5.219.163

зочин 28 минутын өмнө 203.91.118.247\n\nХүрэлсүх ээ, МАфи Миеэ, Хаян , Су.Батболдоос сална гэдэг маш зөв шүү, Ингэж байж л шударга төрийн талаар ярьж болно, Дэмжиж байна,

Неонацистууд бол оросын хүүхэлдэйнүүд юм 2018-11-14 43.228.129.131

Хүрэлсүх ч ялгаагүй. Баттулга ч ялгаагүй.

Хүүкийн зөв ш дээ 2018-11-14 64.119.20.172

Хөлсний хүмүүстэй хөлсний байдлаар л харьцана шүү дээ. Эд нар ард түмэн биш.

Зочин 2018-11-14 202.9.42.15

Эдгээр неонацистууд бол Жонхуугийн хөлсний бөөснүүд байна.

mgl 2018-11-14 202.179.11.230

Хүрэлсүх зөв юм хийж байна. Хэн бичсэн нь мэдэгдэхгүй ийм юм гаргахаа боль.

зочин 2018-11-14 203.91.118.247

Хүрэлсүх ээ, МАфи Миеэ, Хаян , Су.Батболдоос сална гэдэг маш зөв шүү, Ингэж байж л шударга төрийн талаар ярьж болно, Дэмжиж байна,

Зочин 2018-11-14 64.119.17.113

украйны араас ч орлоо доо. хөөрхий монголчууд минь . яана даа. неонацистуудтай холбогдож байгаа бол тун ч аргаа барсан, ядарсан арга даа. хүрэлсүх ч хурнийх замдаа ч орж дээ. биднийг ийм зам руу оруулахыг анаж буй дайснууд дотор төдийгүй гадна ч их байгаа шүү дээ. ойлгомоор юм даа. улс төрчид гээд байгаа сүгсэлзүүрүүд ээ . улс орон минь,хүн ард минь амар амгалан байгаасай . өөр юу ч хүсэх билээ

Зочин 2018-11-14 202.9.41.121

http://StartWeeklyJob.com/?userid=94734 Өдөрт 300$ олох боломжтой

Элэг минь гэж хошин шог жүжиг... 2018-11-14 175.38.117.60

Приустай босоо гөхдөгүүд бензиний үнэ буулгах аа мартаад топорын жадны үзүүр болоод дуусах шив дээ хахаха

Зочин 2018-11-14 175.38.117.60

Өөрөө өөрийгөө тагнаж чагнадаг тагнуулч муужгайг одоо зайлуулсан нь дээр... Жонхуугийн шивэртэй зикатай салтаанд бузартаж гүйцэж...

Зочин 2018-11-14 182.160.37.29

манай нео нацист Босоо гөхийнхөн сингапур хужааг бол гэр бэлэглэсэнд баярлаад л байгаа даа

Зочин 2018-11-14 202.179.26.32

Үндсэн хуулинд үндэс угсаагаар ялгаварлахыг хориглоно гэж байгаа. Хэтэрхий глобал байх тухай биш. Дээр үндэсний аюулгүй байдлын тухай заалт ч бий.

Зочин 2018-11-14 202.131.245.243

ЕС өөрөө л УИХ-ын гишүүдийг, Ерөнхийлөгчийн ойр тойрныхныг нам харгалзалгүй ЖДҮ-гээр тэгш хахуульдсан байна шүү дээ.

зочин 2018-11-14 202.21.127.166

ЭНЭ ЛИБЕРАЛ СЭТГҮҮЛЧ НАР, СЭТГҮҮЛЧ ГЭГДЭХ ХҮМҮҮС НАЦИСТ ФАШИСТААР НЬ ДУУДАН ИХ ДАЙРДАГ БОЛЖЭЭ, ҮҮНИЙГ ЗОГСООХ ХҮН БАЙДАГГҮЙ ЮМ БАЙХ ДАА, УЛС ОРНОО ГЭСЭН ХҮМҮҮС ОДОО БҮГД Л НАЦИСТ, ФАШИСТ, ПОПУЛИСТААРАА ДУУДУУЛАХ БОЛЖ ДЭЭ, ТА НАР ЯДАЖ ТЭР ГИТЛЕРИЙН ТҮҮХИЙГ УНШИЖ БАЙГААД НАЦИСТ, ФАШИСТ ГЭЖ ХЭН БОЛОХЫГ МЭДЭЖ АВААЧ

Зочин 2018-11-14 202.131.245.243

Украины неонацистуудын хуулбар.

Zochin 2018-11-14 202.131.228.92

Yamar baasniih ni Uls orniihoo baidag yum bee? Shantage hiij hulgai deerem hiideg tiim humuus shuudee!!

иргэн 2018-11-14 66.181.180.119

Муу тийшээ л яваал байх шиг

Зочин 2018-11-14 202.131.245.243

Жагсагчид гэдэг дандаа Женкогийн хөлсний гарууд Босоо хөхийнхөн голцуу байсандаг. Эдний улс орон бодно ч гэж хаашаа харсан үхсэн нохойн оцгор байхав. Гаруудыг Женко хөлслөж жаахан сэвүүлж байгаа юм. Хөгийн хогийн тампуунууд. Эзэндээ таарсан гөлөгнүүд.

Зочин 2018-11-14 202.131.245.243

Юуных нь машинтай жагсагчдын төлөөлөл байх вэ дээ? АНус намынхан л байсан шүү дээ. Тэгээд дандаа бензин бага зарцуулдаг приустэнгүүд шүү. Украины неонацистууд болох авто майданчуудын хуулбар. Нефтийн үнэ 15 ам.доллароор буучихлаа. Хүрэлсүх бензиний үнийг буулгасан уу?

Зочин 2018-11-14 178.62.102.23

bosoo huh mongoliin bolovrsrolgui heden shantaajchinguudiig ingej davraah gj dee.shatahuunii yagaad nemegdeed bgaag ch oilgoh chadvargui heden mal.

Tsts 2018-11-14 150.129.141.96

Iiim l teneg hun dee ene khurelsuh. Nuguuu baahan bosoo hevtee huh mongoluudtai uulzasan gsen ug uu? Icheeseo

Зочин 2018-11-14 188.62.88.27

Genko Topor 3 iin tserguud. Yamarch bolovsrolgui, hiih ajilgui shorongoos garsan humuus baidag

Зочин 2018-11-14 66.181.181.113

Даварсан юмнуудын цаана хэн сахүүжүүлээд байгаа нь тодорхой. Энэ янзаараа удахгүй монголд фашист дэглэм тогтоох нь л дээ. Тэрний дараа энэ босоо монголчууд өөрсдөө бүгд шоронд орно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж