Бошигт сангийнхан УИХ-ыг тараахыг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Бошигт сангийнхан УИХ-ыг тараахыг дэмжиж байна

Бошигт сангийнхан УИХ-ыг тараахыг дэмжиж байна

Монголын нэгдсэн их хөдөлгөөн, “Гонгор-жав Бошигт сан”, “МоАХ-ны анхдагчдын зохицуулах зөвлөл”-өөс өнөөдөр /2018.11.14/ MN мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

“Гонгор-жав Бошигт сан”-аас Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах саналыг дэмжиж, гэр хорооллын иргэдэд мэдээлэл хүргэх болно гэдгээ хэллээ. Тус сангийн тэргүүн Б.Цэрэндорж дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараах санал өргөн барьсныг дэмжиж байна. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд хичнээн Засгийн газар, УИХ гарав. Энэ нь системийн өөрчлөлтийг засахын тулд системийг үүсгэж байгаа бүтцийг хөдөлгөж чадахгүй бол юуг ч өөрчлөхгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна.

Өнөөдөр хэн нэгэн хүн компьютерийн ард суугаад фэйсбүүк болон олон нийтийн сүлжээг ашиглан дураараа дуугардаг болжээ. Энэ нь улс төрийн тэмцэл биш юм. Үүнийг задлахын тулд “Гонгор-жав Бошигт сан”-аас эхний ээлжинд Хайлааст, Баянхошуу, Дамбадаржаа зэрэг гэр хороолол төвлөрсөн газарт амьдарч байгаа иргэдэд бодит мэдээллийг хүргэнэ. 28 жилийн өмнө Бошигт гуайн хэлж байсан өнөөдөр харагдаж байна. Ганцхан жишээ хэлэхэд, МАНАН хэзээ үүссэн юм бэ гэж асуухаар 1996, 2000, 2004 он гээд янз бүрээр хэлж байна. Үнэн хэрэгтээ МАНАН 1990 оны дөрөвдүгээр сарын 4-д Гонгоржавын Бошигт гэдэг хүнээс Ардчилсан холбоо нүүр бууруулсан тэр үеэс үүссэн. Тухайн үед Ардчиллаас нүүр бууруулсан хүмүүсийн алдаатай байдал өнөөдөр ийм байдалд хүргэчихлээ. Бошигт хэрвээ та нар үүнийг ингэж хийхгүй бол гэж хэлж байсан нь дандаа эсрэгээрээ болж байна. Түүний бичиж байсан гар бичмэлийг харж байхад яг л өнөөдрийн нөхцөл байдлыг хэлсэн байна. Өнөөдөр эдийн засгийн, улс төрийн нөхцөл байдал дуусчихлаа. Үүнийг ард түмэн ойлгочихлоо. Тэгэхээр тодорхой хэмжээгээр иргэдэд мэдээлэл өгөхгүй бол сошиал хуудсыг ашиглан хийж байгаа улс төр өнгөрсөн. Манай сангаас хийх хамгийн эхний ажил бол гэр хороололын иргэдэд хүрч мэдээлэл солилцож ажиллана гэдгээ хэлж байгаа юм.” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж