Сүхбаатарын талбайд өнөөдөр /2018.11.14/“Нэхүүл” хөдөлгөөний зүгээс жагсаал зохион байгууллаа.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн зээлээс хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд нэр холбогдоод байгаа УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж, тэд жагссан юм.
Мөн тэд энэхүү шаардлагаа УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн бөгөөд дээрх дуулианд нэр холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой, уучлал гуйх нь ард түмнээ доромжилсон хэрэг болно гэж үзэж байна.
Холбоотой мэдээ