Өсвөр насныхныг ойлгох гэр бүл, орчин хангалтгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Өсвөр насныхныг ойлгох гэр бүл, орчин хангалтгүй байна

Өсвөр насныхан томчуудын адил үерхэн нөхөрлөж, хайрлан дурладаг. Тэд бусдын адил мэдээлэл, зөвлөгөө авах, эрүүл байх, эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг олон эрхийг эдлэх ёстой. Ялангуяа тэднийг эрсдэлтэй алхам хийхээс урьдчилан сэргийлэх, тэдэнд эрүүл мэндээ, ирээдүйгээ хамгаалах боломж олгоход дэмжиж, сонсож, ойлгодог гэр бүл, сургууль эмнэлгийн орчин туйлын чухал.

Харамсалтай нь, Монгол Улсад дээрх орчин хангалтгүй, нийт хүн амын дийлэх нь гэр бүлийн боловсролгүй,  бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаар мэдлэггүй, сургуулийн багш нар нь мэдрэмжгүй байдлаас болоод өнөөдөр өсвөр насныхны жирэмслэлт ихсэх, нөхөн үржихүйн эрх зөрчигдөх болжээ.

Тодруулбал, 2016 онд 2343 өсвөр насны охин жирэмсэлсэн нь сүүлийн арван жилийн хугацаанд “охидын төрөлт” өндөртэй жил байжээ. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид онцолж байна.

Тэгвэл өсвөр насныханд тохиолддог нөхөн үржихүйн ямар асуудал тулгамддаг талаарх бяцхан видеог хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж