Дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн холбоо гэгддэг Английн Премьер Лигийг 20 жил удирдсан Ричард Скудамор өнгөрсөн зургадугаар сард өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буух болсноо мэдэгдэж байсан билээ. Тэрбээр зургадугаар сараас хойш өөрийнхөө халааг өгөх шинэ тэргүүнийг хайж эхэлсэн.
Ингээд Сусанна Динэйж гэх эмэгтэйг арваннэгдүгээр сарын 13-ны өдөр болсон холбооны хурлаар тус холбооны 20 клуб дуу нэгтэйгээр дэмжин дараагийн тэргүүнээр сонгохоор болжээ. Сусанна Динэйж нь одоогоор “Discovery” сувгийн “Animal Planet” сувгийн захирлаар ажилладаг юм байна. Динэйж хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан арвин туршлагатай эмэгтэй бөгөөд эрчүүдийн спортын талбарт эмэгтэй хүн ийн орж ирсэн нь хөлбөмбөгийн хорхойтнуудын сонирхлыг ихэд татаж байгаа аж. Түүнийг энэ суудалд суухад Челси клубын тэргүүн Брьюс Бак хамгийн хүчтэй нөлөөлжээ.
Эх сурвалж:QUARTZ