Ж.Мөнхбат: Хариуцлага тооцох асуудал байгаа оносонгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Хариуцлага тооцох асуудал байгаа оносонгүй

Ж.Мөнхбат: Хариуцлага тооцох асуудал байгаа оносонгүй

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр /2018.11.13/ цаг үеийн асуудлаар зарим хэвлэлд байр сууриа илэрхийллээ.

-Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөж эхэллээ. Та ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газраас гаргаж байгаа бодлого шийдвэрийг бид бодох хэрэгтэй. Нийгэм тэр чигээрээ шударга ёсыг хүсэмжилж, бухимдаж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас гаргасан зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг асуудал яригдсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын сайд нарт хариуцлага тооцох асуудлыг УИХ-д оруулж ир, ЖДҮХС-гаас зээл аваад банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулж мөнгө угаасан байж болзошгүй гишүүдэд хуулийн хариуцлага тооцох нөхцөл байдал үүсэх магадлалтай юм байна лээ. Дээр нь МАН бол төрийн эрх барьж байгаа улс төрийн нам. Тиймээс эрх барьж байгаа намын Удирдах зөвлөлд байгаа хүмүүс зээлийн асуудалд нэр холбогдсон байна. Тиймээс тэдгээр гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн. Харамсалтай нь, сүүлийн хоёр хоногт яригдсан хариуцлагын асуудал чиглэлээсээ хазайсан. Намын даргын оруулж ирсэн хариуцлагын асуудал бол мөрөөрөө ажлаа хийж явсан хотын дарга руу чиглэсэн. ЖДҮХС-гаас олгосон зээлтэй холбоотой гишүүдэд хариуцлага тооц гэж шаардсан бүлгийн даргыг огцруулж байх жишээтэй. Бүлгийн даргыг огцруулж байгаа нь гишүүдийн бухимдлыг төрүүлсэн. Тиймээс “энэ асуудлаа боль хариуцлага чинь байгаа онохгүй байна, нийгмийн хүлээсэн хүлээлтэд хүрэхгүй байна” гэдэг  шүүмжлэлийг бүлгийн гишүүд ярьсан. Шударга ёсны хариуцлагын систем байгаа олохгүй явчихлаа.

Ерөнхий сайд бол хариуцлага алдсан сайд нартайгаа, ЖДҮХС-гийн мөнгийг идсэн гишүүдтэй хариуцлага тооцож чадахгүй юм байна. Тиймээс энэ Засгийн газартай хариуцлага тооцох ёстой гэдэг байр сууриа бүлгийн хурал дээр илэрхийлсэн. Намын дарга та нам дотроо эв зүйгээ олох тал дээр санаачилга гаргаач гэж хүссэн боловч байгаа олоогүй шийдвэр хүч түрлээ. Удирдах зөвлөлийн хурлаар хотын даргыг огцруулах санал хураалт тэнцсэн. Ингэхэд дахин санал хураалтаар шийдээд явж байх жишээтэй. Өчигдөр бүлгийн даргыг огцруулах асуудал эхний санал хураалтаар тэнцсэн. Хуулиар бол санал тэнцсэн тохиолдолд тухайн асуудал унасанд тооцдог.  Гэтэл дахин хүч түрээд огцруулаад явж байх жишээтэй. Иймд Ерөнхий сайдын оруулж ирж байгаа хариуцлагын асуудал байгаа олохгүй байна. Тиймээс өчигдөр бүлгийн хурлын дараа Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурна гэдгээ зарим гишүүд илэрхийлсэн.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж