“Машин гаргах гэсэн юм” гэж дуудаад амийг нь хохироосон гэсэн мэдээлэл худал гэв | News.MN

“Машин гаргах гэсэн юм” гэж дуудаад амийг нь хохироосон гэсэн мэдээлэл худал гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

“Машин гаргах гэсэн юм” гэж дуудаад амийг нь хохироосон гэсэн мэдээлэл худал гэв

“Машин гаргах гэсэн юм” гэж дуудаад амийг нь хохироосон гэсэн мэдээлэл худал гэв

Цахим сүлжээнд өчигдөр /2018.11.13/ орой нэгэн эмэгтэй сэрэмжлүүлэг бичжээ. Тэрбээр “Манай байрны залууг үүрээр машин гаргая гэж дуудаж гаргаж ирээд амийг нь хохироосон байна. Машинаа холдуулах гээд гараад явсан хүү нь удахаар нь ээж нь гараад иртэл машиных нь хажууд егүүтгэсэн байжээ. Утасны дугаараа бичиж үлдээх нь зөв ч юм уу. Аймаар нийгэм болжээ. Хүмүүс минь сонор сэрэмжтэй байгаарай” гэжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад “Иргэд та бүхнийг албаны эх сурвалжгүй, худал ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг зөвлөе. Дээрх эмэгтэйн бичсэн мэдээлэл худал болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Хан-Уул дүүргийн 11-р хороонд энэ сарын 12-ны өглөөний 06:47 цагт 11 давхраас эрэгтэй 23 настай О нь өндрөөс унасан хэрэг гарсан. Хэргийн газарт очсон цагдаа нар урьдчилсан байдлаар амиа хорлолт болохыг тогтоосон. Одоогоор уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Энэ хэргийг тухайн эмэгтэй өөрийнхөө цахим хуудсанд андуурч  бичсэн бололтой.

Мөн цахим орчинд олон нийтэд худал мэдээлэл түгээсэн бол Зөрчлийн тухай хуулийн 6.21-т зааснаар хариуцлага хүлээлгэх журамтай” гэв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж