Шилдэг өсвөрийн аврагчид тодров

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Шилдэг өсвөрийн аврагчид тодров

Шилдэг өсвөрийн аврагчид тодров

Баруун бүсийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2018” тэмцээн Ховд аймагт зохион байгуулагдаж, аваргуудаа шалгарууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс аймгуудын  нэгдүгээр шатны “Өсвөрийн аврагч” тэмцээнээс шалгарсан 6 багийн 42 сурагч оролцсон юм.

Өсвөрийн аврагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын болон химийн хордолтын цэгүүдэд  үүрэг гүйцэтгэлээ.

Нийлбэр дүнгээр гуравдугаар байранд Говь-Алтай аймгийн “Сонор” бүлэг, хоёрдугаар байранд Завхан аймгийн “Хөгжил” бүлэг, нэгдүгээр байранд Ховд аймгийн “Онцгой долоо” бүлэг  шалгарч, Баруун бүсийн 2018 оны Өсвөрийн шилдэг аврагчдаар тодорлоо гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж