"Морь харах"-аар буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

"Морь харах"-аар буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ

"Морь харах"-аар буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн нутаг Хустайн даваанд энэ сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус 11” загварын суудлын автомашинд  зорчиж явсан  47 настай эрэгтэй А бие засах гэж буугаад сураггүй алга болсон байдаг. Түүнийг алга болсон талаарх дуудлага тухайн өдрийн 22.33 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Ингээд гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн долоон алба хаагч, цагдаагийн хэлтсийн дөрвөн алба хаагч  Хустайн даваагаас урд зүгт 32 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Тэгтэл өчигдөр /2018.11.13/ өдрийн 12:17 цагт сураггүй болсон иргэн А нь Улаанбаатар хотын чиглэлд “Урьхан” зоогийн газар дээр эсэн мэнд явж байна, өөрөө надтай холбогдлоо гэж  төрсөн ах болох Д нь  тус аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Э.БУРАМ 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
9
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж