МАН-ын бүлгийн даргын марафон эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн даргын марафон эхэллээ

МАН-ын бүлгийн даргын марафон эхэллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дунд бүлгийн даргын марафон эхэлжээ. УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нарын нэр яригдаж эхэлсэн байна.

Сү.Батболдын хувьд 2009-2012 онд МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байв. Үндсэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй гар нийлэх боломжтой улстөрч. Түүнийг МАН-ын даргаар ажиллаж байх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нь У.Хүрэлсүхийн танхимд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан ч яамных нь газрын дарга нар архидан согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарч, энэхүү хэрэг явдлаас үүдэж, огцорсон.

Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн хувьд бараг томилгоо бүр дээр нэр нь явдаг улстөрчийн нэг болж хувирсан. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр нь дэвшиж байгаа сураг гарсан ч өөрөө нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах шийдвэр гаргасан. Бүлгээ удирдаж чадаагүй, гишүүдээ хагалган бутаргасан гэсэн үндэслэлийг Ерөнхий сайдын зүгээс тавьж, намынх нь Удирдах зөвлөл дэмжиж, шийдвэр гаргасныг нь бүлэг нь мөн баталгаажуулж, огцруулаад байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж