“Ид шидийн орон 2” Улиастайд сүндэрлэнэ | News.MN

“Ид шидийн орон 2” Улиастайд сүндэрлэнэ

“Ид шидийн орон 2” Улиастайд сүндэрлэнэ

“Энержи Ресурс” ХХК арван жилийнхээ ойн хүрээнд нийгэм рүү чиглэсэн бодитой үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудыг дэмжих хөтөлбөр зарласан байна. Тус хөтөлбөрт “Ид шидийн орон 2” төсөл албан ёсоор шалгарчээ

“Ид шидийн орон 2” Улиастайд сүндэрлэнэ

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд багачуудыг хамгаалах “Ид шидийн орон” төв  өнгөрсөн оны есдүгээр сарын 15-ны өдөр  Баянхошууны Зүүн Салааны гэр хороолол дунд сүндэрлэн боссон юм. “Лантуун дохио” төрийн бус байгууллагын санаачилгаар ердөө 150 хоногийн дотор дэлхийн монголчууд нэгдэн хүүхдийг гэр бүлийн, бие махбодын, бэлгийн хүчирхийлэл болон бусад хэлбэрийн хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүүхдийн нас бие хэл сэтгэхүйн онцлогт тохирсон сургалт, хүмүүжлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч олон улсын стандартыг бүрэн хангасан жишиг төвийг бүтээж чадсан билээ.

“Ид шидийн орон ” төв байгуулагдаад бүтэн жил үйл ажиллагаа явуулахад төрөөс  дэмжээгүй, мөн тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн тус төв дээр  нэг ч  удаа ирж сонирхож байгаагүй гэнэ. АНУ-д амьдардаг өдөр бүр хөлс хүчээ урсган хөдөлмөрлөдөг 300 гаруй монгол залуус өдөрт нэг ам.доллар илгээснээр өнөөдрийг хүртэл ид шидийн орон тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж. “Ид шидийн орон ” төв нь олны хүч оломгүй далай гэдгийг харуулсан бодит жишээ байсан юм. Гэсэн хэдий  ч өдөр бүр  хүүхдийн эрхийг зөрчсөн аймшигтай мэдээнүүд, түүний ард мэдээлэгдэхгүй үлдэж байгаа хэдэн мянган хэргийг харахад бидэнд нэг биш хэдэн арван “Ид шидийн орон” хэрэгтэй нь харагдаж буй.

 “ИД ШИДИЙН ОРОН 2” ТӨВИЙН БАРИЛГЫН АЖИЛ 2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРААС ЭХЭЛНЭ

Тэгвэл нэгэн сайхан  мэдээ дуулгахад  “Ид шидийн орон 2” төсөл хэрэгжиж  эхлэхээр болжээ. Тодруулбал, “Энержи ресурс” ХХК арван жилийнхээ ойн хүрээнд нийгэм рүү чиглэсэн бодитой үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудыг дэмжих хөтөлбөр зарласан байна. Тус хөтөлбөрт “Ид шидийн орон 2” төсөл албан ёсоор шалгарчээ. “Энержи ресурс” ХХК-ийн холбогдох хүмүүс өнөөдөр /2018.11.14/“Лантуун дохио” төрийн бус байгууллагын хүмүүстэй уулзаж тус төвийн  барилгын ажлын зардалд шаардлагатай байгаа 740 сая төгрөгийн тусламжийг  гардуулан өгсөн байна.

“Ид шидийн орон 2” төв нь 4200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв юм. Энэ нь одоогийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс хоёр дахин их хэмжээтэй бүтээн байгуулалт аж. Тус төвийн барилгын ажил 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд тэр хүртэл барилгын зураг төсөл, ажлын зураг, дэд бүтэц болон бусад ажлууд хийгдэх юм байна.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-14 202.131.245.226

манай ИХ-ын гишүүд ЖиДҮүтсэн тул наад гайхамшигтай оронд чинь очиж чадахгүй байгаад байгаа байхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж