Таргалалт нойр булчирхайн хорт хавдрын эрсдлийг дөрөв дахин нэмэгдүүлдэг | News.MN

Таргалалт нойр булчирхайн хорт хавдрын эрсдлийг дөрөв дахин нэмэгдүүлдэг

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Таргалалт нойр булчирхайн хорт хавдрын эрсдлийг дөрөв дахин нэмэгдүүлдэг

Таргалалт нойр булчирхайн хорт хавдрын эрсдлийг дөрөв дахин нэмэгдүүлдэг

Израилийн хэсэг эрдэмтэд 16-19 насны 1,8 сая орчим хүний өвчтөний картын мэдээлэлд дүн шинжилгээ хийсний эцэст өөхлөлт буюу хэт таргалалт нь өсвөр насныхны нойр булчирхайн хавдрын эрсдэлийг дөрөв дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.  Түүнчлэн судалгааны ажилд 1967-2002 онд хийсэн биеийн үзлэгийн үр дүнг хамруулсан гэв. Судалгааны ажлыг “Cancer” сэтгүүлд нийтэлсэн байна. Дараа нь судлаачид тэдгээр мэдээллийг нойр булчирхайн хорт хавдраар өвчилсөн тохиолдлуудтай харьцуулж үзжээ.

Ингэснээр илүүдэл жин нь өсвөр насанд нойр булчирхайн хорт хавдар даамжрах эрсдэлийг эрчүүдэд 3,7 дахин, эмэгтэйчүүдэд 4,7 дахин нэмэгдүүлдэг болох нь тодорхой болосон байна. Нойр булчирхайн хорт хавдар нь хор хөнөөлөөрөө дэлхийд зургадугаарт эрэмблэгддэг аюултай өвчин юм. 2012 онд Израил улсын иргэдийн дунд хамгийн их нойр булчирхайн хавдар илэрсэн байдаг. Нийт 551 хүн дээрх өвчнөөр өвдсөнөөс 423 нь эрэгтэй, 128 нь эмэгтэй байжээ.

 

Эх сурвалж: sciencedaily

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж