Залуу яруу найрагчдын дунд зохион байгуулдаг “Цагаан Уул” наадам боллоо. 17 дахь удаагаа зохион байгуулж буй “Цагаан уул” наадамд Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутгийн 120 оролцогч бүтээлээ ирүүлснээс шилдэг 50 яруу найрагч тайзнаа шүлгээ уншсан байна. Тэднээс шилдэг 15-д Э.Бүжинлхам, Б.Оролзод, М.Батбаяр, Т.Есөн-Эрдэнэ, Э.Энхтайван, Б.Алтанхуяг, Т.Мандаарай, Б.Ууганбаяр, Д.Сосорбарам, Л.Лхагвасүрэн, Б.Өлзийнаран, Б.Жамбалдорж, Б.Ганхүрэл, Ө.Үлэмжтөгс, Э.Сударчулуун нарын яруу найрагчид гуравдугаар шатанд шүлгээ уншлаа. Шүүгчдийн нэгдсэн дүнгээр сүүлийн шатанд таван яруу найрагч шалгарснаас Орхон аймгаас оролцсон Б. Сосорбарам тэргүүн байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болжээ. Удаах байрт Л.Лхагвасүрэн, Б.Оролзод болон яруу найрагч Б.Ганхүрэл, Э.Сударчулуун нар шалгарчээ.
Энэ жилийн “Цагаан Уул” наадамд Өвөрмонголын өөртөө засах орноос гурван найрагч оролцжээ. Тэднээс тусгай байрт Т. Мандаарай шалгарч ивээн тэтгэгч байгууллагын шагнал хүртсэн байна. Яруу найрагч Т.Мандаарай “Энэ сайхан хайрын шүлгийн наадамд оролцсондоо маш их баяртай байна. Дараа жил зорьж ирж оролцоно гэж бодож байна. Ер нь бол наадмын тухай их сонсож байсан. Өмнөх жилүүдийн оролцогчдын шүлгийг бүгдийг нь уншсан. Тийм гайхалтай шүлгүүдийг уншсан болохоор бидний шүлэг тэнцэнэ гэдэгт эргэлзэж байсанаа нуух юун. Тайзан дээр гараад дан монголчуудынхаа дунд шүлгээ уншина гэдэг дахин давтагдашгүй гайхалтай мэдрэмж байлаа” гэв.
Д.ЦЭЭНЭ