Эх орны дайнаас үлдсэн их хэмжээний мина олджээ | News.MN

Эх орны дайнаас үлдсэн их хэмжээний мина олджээ

Эх орны дайнаас үлдсэн их хэмжээний мина олджээ

Эх орны дайнаас үлдсэн их хэмжээний мина олджээ

Санкт-Петербург хотын ойролцоох ойд түүхийн судалгаа хийж явсан багийнхан санаандгүй байдлаар их хэмжээний тэсрэх бөмбөг байршуулсан талбайг илрүүлжээ.

Тус багийн ахлагч Александр Сенотрусовын хэлснээр ЗХУ-ын цэргүүд 1941 онд Германы танкуудыг Ленинград орохоос хамгаалахын тулд Красная Горкагийн бэхлэлтэд урхи занга тавьсан нь энэ юм. Гэхдээ томоохон хотын  хөдөлгөөн харьцангуй ихтэй газар бараг 80 жилийн турш хэн ч эдгээр тэсрэх бөмбөгнүүд дээр гишгэж, дэлбэлээгүй нь зол юм. Тэр тусмаа нутгийн иргэд энэ ойгоос мөөг түүхээр үе үе ирдэг байжээ.

Эдгээр тэсрэх бөмбөгийг байршуулсан цэргүүд цөм дайнд үрэгдсэн тул бүхэл бүтэн минын талбай мартагдсан байна. Судалгаа хийж явсан багийнхан тэр даруйдаа цагдаа дуудсан боловч минын талбайд ажиллана гэдэг хэтэрхий аюултай, нарийн ажил байсан тул мэргэжлийн цэргийн хүчнийхнийг дуудан ажиллуулж байгаа юм. Дайны үеийн түүхээс харвал тухайн үед Красная Горкагийн бэхлэлтэд 120 метр урттай, таван эгнээ бүхий 400 минаг байршуулж байв. Метал илрүүлэх багажийн тусламжтайгаар одоогийн байдлаар 64 тэсрэх бөмбөгийг олсон байна. Тус газрыг тэсрэх бөмбөгнүүдээс ангижруулахад дор хаяж долоо хоногийн хугацаа шаардлагатай ажээ.

Эх сурвалж: ВВС

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж