Тоглолтын хувь заяаг шийдсэн 10 минут

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Тоглолтын хувь заяаг шийдсэн 10 минут

Тоглолтын хувь заяаг шийдсэн 10 минут

Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа өрсөлдөж байгаа Монголын шигшээ баг өнөөдөр тэмцээний хоёр дахь тоглолтоо талбайн эзэн Тайваний эсрэг хийлээ.

Манай шигшээ энэ тоглолтод заавал оноо авч байж хоёрдугаар шатны баг болох боломжоо хадгалан үлдэх байсан ч тоглолтын үр дүн ялангуяа эхний 10 минут хүссэн шиг байсангүй.

Тодруулбал Тайваний шигшээ багийн Турк гаралтай довтлогч Онур Доган 8, 10 дахь минутад гоол оруулан, зохион байгуулагч орны баг 2:1-ээр Монголын шигшээг хожсон юм.

Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатны шилдэг тоглогч Н.Цэдэнбал тоглолтын 62 дахь минутад өөрийн нэрийн хуудас болсон хүчтэй цохилтоор тооны харьцааг 2-1 болгосон ч "Талын хөх чононууд" маань оноо авч чадсангүй.

Сүүлийн тоглолтод Хонг Конгийн багийг хожоод ч хоёрдугаар шатны баг болж чадахгүй ч олон улсын тавцанд хийж буй тоглолт бүр манай залууст туршлага болон үлдэж байгаа нь дамжиггүй.

ХОЖЛЫН ТӨЛӨӨ БАГАА ДЭМЖЬЕ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж