Машинтайгаа шатсан жолооч шархаа даалгүй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Машинтайгаа шатсан жолооч шархаа даалгүй нас баржээ

Машинтайгаа шатсан жолооч шархаа даалгүй нас баржээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээвэрлэж явсан жолоочийн машин энэ сарын 9-ний өдөр шатаж, жолооч Д нь дөрөвдүгээр зэрэглэлийн түлэгдэлттэйгээр ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэн, эмчлүүлж байгаад өвчнөө даалгүй нас барсан.

Хэргийг тодруулбал, жолооч Д нь арваннэгдүгээр сарын 8-ны 09:50 цагт “Эрдэнэс Тавантолгой”-гийн уурхайгаас тендерээр нүүрс тээвэрлэдэг “Омог цагаан шонхор” компанийн автомашиныг жолоодон гарсан бөгөөд маргааш нь түүний жолоодож явсан машин шатаж, түлэгдсэн байна. Уг хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт шалгаж буй юм. Галын анхан шатны дүгнэлтээр автомашины сэнснээс анх гал гарсан гэж үзжээ.

Талийгаач нь дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөрт хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаад амиа алдсан юм.

Талийгаачийн ар гэрийнхний зүгээс, “Омог цагаан шонхор” компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани гэх ба техникийн бүрэн бүтэн байдал хангаагүйгээс уг  осол үүдсэн гэдгийг хэлж байна. Талийгаач нь, бага насны гурван хүүхэдтэй бөгөөд түүний эмчилгээний зардалд 70-80 сая төгрөг шаардлагатай байжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж