Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр өглөө 08.00 цагт зарласан байсан ч 12.00 цагт эхлүүлэхээр болжээ. Тус хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, Монгол-Финландын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай, Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээх тухай, Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай, Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам батлах тухай, Зээлийн хэлэлцээрийн төсөл, хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр тусгагджээ.
Э.ЖОНОН