Европын холбооноос Монгол Улсад суух төлөөлөгчийн газар албан ёсоор нээгдэв

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Европын холбооноос Монгол Улсад суух төлөөлөгчийн газар албан ёсоор нээгдэв

Европын холбооноос Монгол Улсад суух төлөөлөгчийн газар албан ёсоор нээгдэв

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээж, тууз хайчлах ёслолын ажиллагаа өчигдөр /2018.11.13/ боллоо. Тус арга хэмжээг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Европын Комиссын Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн комиссар (сайд) Нэвэн Мимица нар үг хэлэв.

Европын Холбооноос Монгол Улсад суурин Төлөөлөгчийн газраа нээсэн нь Монгол Улстай хөгжүүлж  харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл болохыг Төрийн нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрбээр Европын Холбоо болон түүний гишүүн улсуудтай хөгжүүлж буй харилцаа, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд Төлөөлөгчийн газар чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Европын Комиссын комиссар Н.Мимица Европын Холбоо Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа бэхжүүлэн шинэ шатанд гаргахыг зорьж, Монгол Улс, Европын Холбоо хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх, иргэд хоорондын харилцааг дэмжихэд онцгой анхаарч ажиллаж буйгаа онцлов.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж