У.Хүрэлсүх VS Д.Хаянхярваа

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

VS

У.Хүрэлсүх VS Д.Хаянхярваа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах хүсэлтийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж, бүлгийн гишүүд дэмжив. Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулж байгаа үндэслэл нь бүлгийн гишүүдээ хагалан бутаргадаг гэж буруутгасан билээ. Харин Д.Хаянхярваа гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах хүсэлтээ өөрийн нэр дээр гаргаж, гишүүдээс гарын үсгийг цуглуулна гэдгээ мэдэгдсэн юм. Д.Хаянхярваа гишүүний энэ мэдэгдэл нь бүлгийн даргаас огцруулсантай огт хамаагүй бөгөөд МАН-д дарангуйллын тогтолцоо бий болсныг эсэргүүцэж байгаа нэг хэлбэр гэдгийг тэрбээр тайлбарласан юм. Ингээд VS буландаа дээрх хоёр эрхмийн байр суурийг хүргэж байна.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбоотой. ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

Намын даргын болохгүй үйлдлийг би шүүмжилнэ. Нэг хүний дарангуйлал дотор энэ нам ормооргүй байна. Намын дарга болж бүтэхгүй зүйл ярьж, болчимгүй үйлдэл гаргаж байгаа учраас хэлэх ёстой газар нь үүнийг хэлж, алдаа оноог нь засах ёстой. Би өнөөдөр УИХ-ын гишүүн байгаа нөхцөлд бүлгийн даргын албан тушаал байх эсэх нь сонин биш. Өнөөдөр Монгол Улс хүчирхийлэл, дарангуйллын системээр явах зам руу орж байна. Жирийн МАН-ын гишүүд үүнийг ойлгох хэрэгтэй. Ер нь У.Хүрэлсүх гэдэг намын даргыг бид шүүмжилж болохооргүй болсон. Гишүүдийг доромжилдог, дарамталдаг, намын даргаа шүүмжиллээ гэж, намын даргын нэр хүнд өндөр, УИХ-ын нэр хүнд муу байгаа гэж яриад байгаа нь Үндсэн хуульд харш гэдгийг би хэлж байгаа юм. Иймд Удирдах зөвлөлийн хурлын үеэр би “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд гарын үсэг цуглуулаад өргөн барина” гэж хэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж