"Б.Түвшинбатыг хуулийн байгууллагаар шалгуулна"

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

"Б.Түвшинбатыг хуулийн байгууллагаар шалгуулна"

"Б.Түвшинбатыг хуулийн байгууллагаар шалгуулна"

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Б.Түвшинбат тус театрын ерөнхий зураач Г.Ганбаатарын талаар мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр зураачийг театрын мөнгийг өөрийн компанийн данс руу шилжүүлж, хууль бус үйлдэл хийж байгааг хуулийн байгууллагад шалгуулах болсноо хэлсэн.

Дуурь, бүжгийн театрын ерөнхий зураач, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатартай холбогдон энэ асуудлаар тайлбар авлаа. Тэрбээр “Театрт ажиллаж байсан Б.Түвшинбат нэр төрд халдсан мэдээлэл хийлээ. Би театрт олон жил ажиллахдаа ямар ч хууль бус зүйл хийгээгүй. Түүний яриад байгаа 80, 312 сая төгрөг зэрэг тоон дүнгүүд зөрүүтэй байна. Театрын уран бүтээл ганцхан зураачийн ажил биш юм. Ямар ч уран бүтээл хийгээгүй байж худал мэдээлэл нийгэмд түгээж байгаад харамсаж байна. Миний гэр бүлийг  доромжилж байгаа Б.Түвшинбатыг хуулийн байгууллагаар шалгуулах болно.” гэсэн юм.

Тус театрын ерөнхий зураач Г.Ганбаатар удам дамжсан зураач юм. Түүний аав Ардын зураач А.Гунгаасүх тус театрын ерөнхий зураачаар ажиллаж байжээ. Мөн түүний төрсөн дүү Г.Оюун тус театрын хувцасны зураачаар ажиллаж байна. Түүний гэр бүлийн хүн ч зураач.

Г.Ганбаатар 1998 оноос эхлэн театрт ажиллаж эхэлсэн бөгөөд “Хүслийн трамвай” жүжгээр ажлын гараагаа эхлүүлж байжээ. Тэрбээр “Богема” дуурийн тайз шийдлээрээ 2005 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртэж байсан бөгөөд дэлхийн болон Монголын олон сонгодог бүтээл дээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж