ХӨЛБӨМБӨГ: Монголын баг Тайванийн шигшээд хожигдов | News.MN

ХӨЛБӨМБӨГ: Монголын баг Тайванийн шигшээд хожигдов

ХӨЛБӨМБӨГ: Монголын баг Тайванийн шигшээд хожигдов

Майкл Вайссаар удирдуулсан шигшээ багийн залуус Зүүн ААШТ-ий хоёрдугаар шатанд тоглож байна

ХӨЛБӨМБӨГ: Монголын баг Тайванийн шигшээд хожигдов

Хөлбөмбөгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөж байгаа Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг өчигдөр талбайн эзэн Тайванийн багт хожигдлоо. Тоглолтын эхний найм, 10 дахь минутад Тайванийн турк гаралтай довтлогч Онур Доган манай хаалганд гоол оруулсан юм. Талбайн эзэд ийнхүү эхний 10 минутад хоёр гоолтой болж, давуу байдалтай болж ирсэн. Гэвч манай залуус хоёрдугаар үед сэргэж, 62 дахь минутад Н.Цэдэнбал нэг гоол хийсэн юм. Үүнээс хойш “Талын хөх чононууд” хичээсэн ч дахин гоол оруулж чадсангүй. Энэ тоглолтод манай залуус тэнцэх юм уу, заавал хожих даалгавартай байсан юм. Учир нь, манай залуус эхний тоглолтод Хойд Солонгосын шигшээд хожигдсон. Тиймээс өчигдөр талбайн эздийг заавал хожих даалгавартай гарсан ч 2:1-ээр хожигдлоо. Одоо манай залуус энэ сарын 16-ны өдөр Хонгконгийн шигшээ багтай тоглоно. Өчигдрийн тоглолтод Хойд Солонгос Хонгконгтой 0:0-оор тэнцээ хийжээ.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, герман мэргэжилтэн Майкл Вайссаар удирдуулсан шигшээ багийн залуус Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд анх удаа шалгарсан ч финалд өрсөлдөх эрхгүй боллоо.

ДҮН:

  1. Хойд Солонгос – 4 оноо /1 хожил, 1 тэнцээ/
  2. Хонгконг – 4 оноо /1 хожил, 1 тэнцээ/
  3. Тайвань – 3 оноо /1 хожил, 1 хожигдол/
  4. Монгол – 0 оноо /2 хожигдол/

“Талын хөх чононууд” сүүлийн тоглолтод Хонгконгийг хожсон ч хэсгийн сүүлд бичигдсэн хэвээр үлдэж, ирэх жил мөн эхний шатнаас өрсөлдөөнийг эхлүүлэхээр боллоо. Гэхдээ анх удаа Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд шалгарсан манай залуусын хувьд томоохон туршлага болж байна. Тэд өнгөрөгч есдүгээр сард өөрийн талбайдаа Макао, Умард Марины арлуудын багийг хожиж, Гуамтай тэнцээ хийснээр Тайваньд өрсөлдөх эрхийг авсан билээ. Сүүлийн хэдэн жил Герман дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ хийж буй манай залуус энэ жил түүхэн ялалтуудыг авсан нь энэ билээ. Хэдийгээр Тайваньд хоёр тоглолт хийж, ялагдал хүлээсэн ч одоо дахин нэг тоглолтыг хийнэ. "Талын хөх чононууд"-ын ур чадвар улам ахиж байгааг тоглолтуудаараа харуулсаар байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-11-14 182.160.40.94

дандаа газар шагайч тоглоно,талбайгаа,тамирчдын байршлаа огт харахгүй сохор хүн шиг тоглодог

Avatar

зочин 2018-11-14 182.160.40.94

хэцүү дээ,бөмбөг эзэмшилт муу,дамжуулалт муу, цохилт муу,дандаа хүний ард нуугдана,нээгдэж өгхөө мэдэхгүй,ганц л сайн юм байна тэр нь хаалгач

Avatar

Д.Нацагдорж 2018-11-14 202.179.26.82

5 0 hoj

Avatar

Зочин 2018-11-14 66.181.168.131

Хонконгийг нухчих оо... Ядаж 3 оноо авах хэрэгтэй шүү. Чадна

Avatar

Зочин 2018-11-14 73.15.240.158

даанч хэрэг алга. Бөмбөг эзэмшиж чадахгүй бна,дамжуулалтаа оновчтой хийж чадахгүй бна

Avatar

Иргэн 2018-11-14 202.126.89.18

Залуус тамирчид маань урамтай сайхан байнөө. Тоглолт болгонд гоолдоод л. Ирэх жилээс амжилт нь заавал ахинаа

Avatar

Талын хөх чононууд урагшаа 2018-11-14 175.38.117.60

Хонг Конгоос оноо зулгаачихвал маш сайн байна! Ядаж гоалдоорой гэж хүсье!!!

Avatar

Зочин 2018-11-14 112.72.11.113

Amjilt zaluusaa good

Avatar

Зочин 2018-11-14 43.228.129.204

Дараагийн тоглолтод амжилт хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж