ТӨРИЙН АЛБАНЫ УРГИЙН МОД

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

ТӨРИЙН АЛБАНЫ УРГИЙН МОД

МАН-ын Засгийн эрх авснаас хойших хоёр жилийн хугацаанд хийсэн томилгоог эргэн нягталбал төрийн чухал албанд зөвхөн улстөрчдийн хүүхэд, хүргэн, бэр, хамаатан садан залардаг систем бий болж бүрэлджээ. Төрийн албанд мерит зарчим тогтоож, танил, тал, арын хаалгаар ажилд авдаг тогтолцоог хална гэх амлалт хоосон лоозон болж хувирсан нь эндээс харагдана. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Төрийн албаныханд үнэлт дүгнэлт хийхээр болсон энэ үед төрийн алба төрлийн болж хувирсан ШИНЭ БАРИМТ-ыг дэлгэж байна. Цаашид яам, тамга төрийн өмчит үйлдвэр болон Засгийн газрын оролцоотой том төслүүдэд хэний шахаагаар хэний найз нөхөд, туслах  ажилд орсон мэдээллийг хүргэнэ.


  • УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХҮҮ Э.АНАР Монголбанкны Төлбөр тооцооны бүртгэлийн газрын дарга
  • ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ДҮҮ У.ОТГОНБАЯР Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга
  • ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТӨРСӨН АХЫН ХҮҮ Г.ГАНТУЛГА Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга
  • УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ Б.БАТТҮШИГ Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүн
  • УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛДЫН ГЭРГИЙН ТӨРСӨН ДҮҮ Б.АСРАЛТ Гаалийн ерөнхий газрын дарга
  • УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАНЫ ТӨРСӨН ЭГЧ Т.САРАН  Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар
  • УИХ-ЫН ГИШҮҮН, САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН АХ Ч.ГАНБОЛД Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн газрын дарга
  • УИХ-ЫН ГИШҮҮН, САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАРЫН ГЭРГИЙ Р.САРАНЦЭЦЭГ Монголбанкны мөнгөн тэмдэгтийн газрын захирал
  • УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙН ХҮҮ Н.АНХБАЯР Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛИЙН ХҮҮ Д.УЛАМ-ӨРНӨХ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны албаны газрын дарга
  • УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛИЙН ДҮҮ В.ҮНЭНБАТ Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал
  • УИХ-ЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМААГИЙН НӨХӨР Ч.САРАНЖАВ "Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК"-ийн захирал
  • УИХ-ЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМААГИЙН ОХИН С.БАЯСГАЛАН Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч
  • УИХ-ЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМААГИЙН ХҮҮ С.ТҮВШИНТӨР  Зам тээврийн яамны Далайн захиргааны газрын дарга
  • УИХ-ЫН ГИШҮҮН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛДЫН ХҮҮ Э.ОДМӨНХ Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын дэд захирал
  • УИХ-ЫН ГИШҮҮН, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАНГИЙН ДҮҮ Д.БАЯРСАЙХАН Төрийн банкны ерөнхий захирал
  • УИХ-ЫН ГИШҮҮН, ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.ОЮУНЧИМЭГИЙН ДҮҮ Л.ЭРХЭМЗАЯА “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц, тээвэр хариуцсан газрын захирал
  • УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ-ЫН ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.ОЮУНЧИМЭГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.ЦЭЦГЭЭ Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга
  • УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГИЙН НӨХӨР Н.МӨНХБААТАР “Чингис хаан” нисэх онгоцны буудлын дарга
  • УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯРЫН ЭХНЭРИЙН ТӨРСӨН ДҮҮ С.МӨНХЧИМЭГ Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд
  • УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛЫН ХАДАМ ЭЭЖ Б.ОТГОНЖАРГАЛ Нийслэлийн нийгмийн халамжийн газрын дэд дарга
  • УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТЫН ТӨРСӨН ДҮҮ С.ТУНГАЛАГТАМИР Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд газрын дарга
  • УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Я.СОДБААТАРЫН АХ Я.СОД-ЭРДЭНЭ Хөгжлийн банкны Хяналт шалгалт Тамгын газрын дарга
  • УЛААНБААТАР ХОТЫН ДАРГА СУ.БАТБОЛДЫН ЭХНЭРИЙН ТӨРСӨН ДҮҮ Б.БАТ-ИДЭР Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
  • ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДАД НЭР ДЭВШИГЧ Ч.УЛААНЫ ЭХНЭР О.ЦЭЕНБАДАМЫН ТӨРСӨН ДҮҮ О.ЛХАГВАЦЭДЭН БХБЯ-ны нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга 
  • ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД АСАН Т.БАДАМЖУНАЙН ОХИН Б.ГАВАА Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тамгын газрын дарга
  • САНГИЙН ДЭД САЙД АСАН Т.ОЧИРХҮҮГИЙН ХҮҮ О.ЭРДЭМБИЛЭГ Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

 

Үргэлжлэл бий. NEWS.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
БурууБуруу
14
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж