УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР
Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 15-17 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
БНСУ-ын эмч нарын баг монголд ирж судасны өвчний үзлэг, мэс засал хийнэ. Холбоо барих утас 96668821
09.00
- 1000 ИНЖЕНЕР нээлттэй хэлэлцүүлэг ШУТИС-ийн номын сангийн 604 тоот танхимд болно.
- ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн болон Хэл зохиолын хүрээлэнгийн нээлттэй өдөрлөг болно.
- “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордоны “Их жанжин Сүхбаатар” танхимд болно.
- "Хавдрын хими эмчилгээний орчин үеийн чиг хандлага", "Хавдар судлалын тулгамдсан асуудал", "Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг сайжруулах арга зам" гэсэн үндсэн 3 сэдвийн хүрээнд Бишрэлт, Чингис хаан, Blue sky зочид буудал, ХСҮТ-ийн хурлын танхимд дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана. Холбоо барих: 99063902, "Хавдрын хими эмчилгээ- 88068488, 80114636, "Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг- 91197778.
- “Туушин” зочид буудалд "Монгол улсын эрсдэлийн форум 2018" арга хэмжээ болно. Холбоо барих утас:99109332
09.30
- Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.
- “Holiday Inn” зочид буудалд “Монголын төрийн бус өмчийн сургуулиудын улсын III чуулган” болно. Холбоо барих утас:99121945
10.00
- Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид НЗДТГ-ын А зааланд хуралдана. Холбоо барих утас: 88058053
10.30
- Ид шидийн орон 2 тѳвийн шинэ барилгын ажлын санхүүжилтийн тэн хагасыг үндэсний нэгэн компани санхүүжүүлэхээр болсоныг баталгаажуулах арга хэмжээ тус тѳв баригдах газар дээр буюу Улиастайн шинэ эцэст болно. Холбоо барих утас: 94222888 Ганбаяр Лантуун дохио ТББын менежер
11.00
- Хүний эрхийг хамгаалагчдын “Хүний эрх, хөгжлийг дэмжих нь” үндэсний 4-р зөвлөгөөний хэвлэлийн хурал Пума Империал зочид буудлын 2-р давхрын хурлын танхим болно. Хэвлэлийн хурлын үеэр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаарх зөвлөгөөнөөс гарах зөвлөмж, Монгол Улсын хуулийн ГҮТГЭЛЭГ гэдэг зүйл анги Олон улсын гэрээ хэлэлцээрүүдтэй эрх зүйн хувьд нийцэж буй эсэх талаар Хүний эрх, Хөгжлийн Азийн Форумын мэргэжилтнүүдын хийж буй үнэлгээний талаар танилцуулна.
Холбоо барих утас: У.Мандхайцэцэн 99114455, Н.Зулзаяа 88054340 - MN-Мэдээллийн төвд Монголын нэгдсэн их хөдөлгөөн, “Гонгоржав Бошигт сан”, “МоАХ-ны анхдагчдын зохицуулах зөвлөл”-өөс цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа
- Нэхүүл Монгол хүн та хаана байна жагсаал Сүхбаатарын талбайд болно.
- Швед улсад болсон пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн Д.Түмэнжаргал, Ш.Чанарав нар мэдээлэл хийнэ
14.00
- Парламентын ардчилал-Тусгаар тогтнол-Засаглал-Эдийн засаг-Улс төр" сэдэвт хэлэлцүүлэг Монгол Улсын Их Сургуулийн номын сан 502 тоот танхимд болно.
ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД
1921.11.14 Ардын Засгийн ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандаж тунхаглал нийтлэн илгээжээ.
2012.11.14 Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон хуульчилж, бүх нийтээр тэмдэглэх баярын жагсаалтад албан ёсоор оруулав. /Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн/
Холбоотой мэдээ