УДЭТ-ын жүжигчин Ц.Аззаяа "Miss Asia-2018" тэмцээний ялагчаар тодорлоо | News.MN

УДЭТ-ын жүжигчин Ц.Аззаяа "Miss Asia-2018" тэмцээний ялагчаар тодорлоо

УДЭТ-ын жүжигчин Ц.Аззаяа "Miss Asia-2018" тэмцээний ялагчаар тодорлоо

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Аззаяа "Miss Asia-2018" тэмцээний ялагч болж, титэм зүүлээ. Тэрбээр энэхүү тэмцээнд Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйтэй өрсөлдөж "Miss Personality", "Miss Fitness" номинацид давхар шалгарчээ.  Энэтхэг улсад өнгөрсөн Бямба гаригт /2018.11.10/ амжилттай зохиогдсон тус тэмцээний удаах байрт Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй “Miss Asia Global”-аар тодорсон байна.

Жүжигчин загвар өмсөгч мэргэжилтэй Ц.Аззаяа нь Соёл урлагийн их сургуулийн хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд эдүгээ "Андра Модел" агентлагт загвар өмсөгчөөр ажилладаг юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-11-13 66.181.178.129

Нэг жалга довны миссийн тэмцээн л биз, одоо ч тэмцээн болгон дэлхийн, тивийн аварга нэртэй болж дээ

Зочин 2018-11-13 119.40.97.6

Энэ 2 охины аль нь Аззаяа юм бол оо? Тууз зүүсэн нь юм болов уу гэхээр нөгөө охин нь илүү сайхан харагдаад байх юм.

Зочин 2018-11-13 2.136.17.240

Энэ хөөрхөн л охин байна гэхдээ л миссийн тэмцээнийг дэмжихгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж