УДЭТ-ын жүжигчин Ц.Аззаяа "Miss Asia-2018" тэмцээний ялагчаар тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

УДЭТ-ын жүжигчин Ц.Аззаяа "Miss Asia-2018" тэмцээний ялагчаар тодорлоо

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Аззаяа "Miss Asia-2018" тэмцээний ялагч болж, титэм зүүлээ. Тэрбээр энэхүү тэмцээнд Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйтэй өрсөлдөж "Miss Personality", "Miss Fitness" номинацид давхар шалгарчээ.  Энэтхэг улсад өнгөрсөн Бямба гаригт /2018.11.10/ амжилттай зохиогдсон тус тэмцээний удаах байрт Шри-Ланк, Филлипиний миссүүд шалгарсан бол Казахстаны гоо бүсгүй “Miss Asia Global”-аар тодорсон байна.

Жүжигчин загвар өмсөгч мэргэжилтэй Ц.Аззаяа нь Соёл урлагийн их сургуулийн хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд эдүгээ "Андра Модел" агентлагт загвар өмсөгчөөр ажилладаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж