Оны сүүлээр Орост автомашины үнэ нэмэгдэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.11.14-нд нийтлэгдсэн

Оны сүүлээр Орост автомашины үнэ нэмэгдэж магадгүй

Оны сүүлээр Орост автомашины үнэ нэмэгдэж магадгүй

Автомашины наймаачдын үзэж байгаагаар энэ оны сүүлээр Орост машины үнэ нэмэгдэж магадгүй ажээ. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна хэмээн "Российские автодилеры" ассоциацийн дэд ерөнхийлөгч Владислав Рыдаев РИА Новости агентлагт ярьсан байна.

“Гэхдээ 2014 оных шиг нэмэгдэхгүй. Энэ 2018 оны эхний хагаст машины борлуулалт таамгаас давсан. Эрэлттэй байсан хэд хэдэн машин зах зээлд бэлэн байхгүй байна. Тиймээс үнэ өсч магадгүй” хэмээн тэр хэлжээ.

2019 оноос Орост НӨАТ-ын хувь хэмжээ 18-20 хувь болон өсч байгаа нь бүх бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхийг тэр бас тэмдэглэжээ.  Ялангуяа арванхоёрдугаар сарын эхний хоёр долоо хоногт үнэ өсөх байх гэсэн хүлээлт машины наймаачдад байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж