I тойрог өндөрлөв | News.MN
I тойрог өндөрлөв

Мэргэжлийн талбайн теннисний АТР-н шилдэг найман теннисчдийн өрсөлдөөний эхний тойрог өндөрлөв. Эхний тойргоос Н.Жокович 6-4, 6-3 харьцаагаар Ж.Иснерийг, А.Зверев 7-6, 7-6 харьцаагаар М.Чиличийг хожсон бол К.Нишикори 7-6, 6-3 харьцаагаар Р.Федерерийг, К.Андерсон 6-3, 7-6 харьцаагаар Д.Димийг хожсон байна.

Эхний тойргийн тоглолтуудаас М.Чилич болон Германы залуу теннисчин А.Зверев нарын тоглолт маш сонирхолтой болсон бөгөөд 2 удаа тай-брейк болж Герман залуугийн ялалтаар өндөрлөсөн байна. Өнөөдрөөс тэмцээний 2-р тойргийн тоглолт явагдах бөгөөд энэ тойргийн дараагаас хасагдах шатанд өрсөлдөх теннисчдийн нэрс бараг тодорно.

Өнөөдөр К.Андерсон – К.Нишикори, Р.Федерер – Д.Дим нар тоглоно. Алдарт теннисчин Р.Федерерийн хувьд өнөөдөр заавал хожих даалгавартай талбайд гарна. Хэрвээ хожил авч чадахгүй бол тэмцээнээ өндөрлүүлэх болно.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж