Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Жо Коул зодог тайлав

Жо Коул зодог тайлав

Английн шигшээ багийн хагас хамгаалагч асан Йосеф Жон Коул хөлбөмбөгийн замналаа өндөрлүүлж буйгаа дөнгөж сая зарлажээ. Өдгөө 37 настай Ж.Коул АНУ-ын хөлбөмбөгийн II дивизионы Тампа Бэй Раудис клубт тоглож байсан бөгөөд клубынхээ туслах дасгалжуулагчийн албанд шилжиж байна.

Англи залуу Ж.Коул мэргэжлийн тоглогчийн замналаа 1998 онд Лондонгийн Вест Хэм Юнайтед клубээс эхлүүлж байсан бөгөөд 2003 онд Челси клуб рүү явах хүртлээ тоглосон. Дараа нь Челси клубт 7 жил тоглоод 2010 онд Ливерпүүл, 2013 оноос Вест Хэм Юнайтед, 2014 оноос Астон Вилла, 2016 оноос Ковентри Сити клубт тоглоод өвлийн солилцоогоор хилийн чанадыг зорьсон юм. Карьерынхаа турш 7 өөр клубт хүчин зүтгэсэн бөгөөд хилийн чанадыг зорих хүртэлээ зөвхөн Английн клубуудэд тоглож байсан.

Мөн тэрээр Английн нас насны шигшээ багт тоглож байсан бөгөөд 2001 оноос насанд хүрэгчдийн шигшээ багтаа дуудагдаж 56 тоглолтонд оролцож 10 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн байдаг. Клубын карьерынхаа оргил амжилтыг Лондоны Челси клубт үзүүлж лигтээ 3 удаа, цомд 2 удаа түрүүлсэн бол холбоодын цомд 1 удаа түрүүлсэн. Мөн өдгөөгийн Карабоа комд 1 удаа түрүүлж Аваргуудын лигийн финалд 1 удаа шалгарч байжээ. Мөн тамирчны карьертаа 716 тоглолтонд оролцохдоо 104 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн шилдэг хагас хамгаалагч байсан юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж