Дэлхийн цомын өмнө: Йоханнес Тингс Бьо

Хуучирсан мэдээ: 2018.11.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн цомын өмнө: Йоханнес Тингс Бьо

Дэлхийн цомын өмнө: Йоханнес Тингс Бьо

Биатлоны спортод Норвеги тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсаар ирсэн. Энэ цаг үед Оле Эйнар Бьорндален болон Эмил Хегле Свендсен нарын амжилтыг буухиаг үргэлжлүүлэх гол найдвар бол дүү Й.Бьо юм.  Өдгөө 25 настай дүү Й.Бьо 2012-2013 оны улиралд дебьютээ хийж байсан бөгөөд мэдээж түүнийг биатлоны спортод дурлахад ах Т.Бьо нөлөөлсөн. Дүү Й.Бьогийн хувьд ахаасаа илүүтэй тогтвортой амжилт нь өсөж яваа тамирчин гэхэд буруудахгүй. Түүний ах Т.Бьо дэлхийн цомд 2010-2011 оны улиралд нийлбэр дүнгээр түрүүлснийг эс тооцвол тийм ч хүчтэй өрсөлдөгч болж чадахгүй байгаа. Харин Й.Бьо дэлхийн цомын эхний улиралдаа нийлбэр дүнгээр 59-р байранд орж байсан бол түүнээс хойш тогтмол шилдэг тавд орж байгаа бөгөөд ялангуяа сүүлийн 5 жилд хошой мөнгө, хошой хүрэл медалийг хүртээд байна. Өнөө цаг үеийн М.Фуркадад хамгийн хүчтэй өрсөлдөгч болж чадсан.

Й.Бьо дэлхийн цомд ердөө 2 дахь улиралдаа медаль хүртэж, шагналын тавцан дээр гарсан байдаг. 2013-2014 оны улиралд спринт төрөлд 2, хөөх төрөлд 3 удаа алтан медаль хүртсэн. Түүнээс хойш улирал бүр тогтмол медалийн тавцан дээр гишгэхийн зэрэгцээ “Болор” цомын төлөөх гол өрсөлдөгч болоод байна. Энэ жил 2 сард Пёнчаны олимпийн наадамд 1 алт, 2 мөнгөн медаль хүртэж мөрөөдөлдөө хүрсэн. 4 жилийн өмнө Сочигоос медальгүй үлдэж байсан бол Пёнчанд хувийн төрөлд алтан медаль авч чадсан юм. Үүнээс гадна түүний медалийн цуглуулгад ДАШТ-ний 3 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль байгаагийн 5 нь хувийн ганцаарчилсан төрөлд хүртсэн медаль байдаг. Харин Дэлхийн цомд ганцаарчилсан хувийн төрөлд 39 удаа шагналын тавцан дээр гарахдаа 22 удаад нь алтан медаль зүүсэн бол 11 мөнгө, 6 хүрэл медалийг мөн өөрийн болгосон.

Й.Бьогийн дэлхийн цомд үзүүлж буй амжилт:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж