Хот тохижуулах газарт усны машин худалдан авах тендерт нэр бүхий компани бохирын машин нийлүүлжээ. Энэ талаар иргэний гомдол мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газар тус аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас 29.8 сая төгрөгийг Хот тохижуулах газарт усны машин худалдан авах тендерт зарцуулсан асуудлыг хянан шалгасан байна.
Ажлын хэсэг тендерт шалгарсан компани нь 1999 онд үйлдвэрлэсэн тусгай зориулалтын буюу бохирын автомашин нийлүүлсэн байсныг илрүүлжээ. Тус газар тендерт зарлагдсан усны автомашинаас өөр зориулалтын авто машин худалдан авсан асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Холбоотой мэдээ