Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн дүрүүд | News.MN

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн дүрүүд

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн дүрүүд

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн дүрүүд

Зохиолын дүрүүд гэдэг зүгээр нэг хий хоосноос ургаад гарчихдаггүй бололтой. Тэр дундаа бидний үзэх дуртай алдартай кино, хүүхэлдэй, комиксын баатруудыг зохиосон хүмүүс ч бас бодитоор оршин байдаг хэн нэгэн хүнээс санаа авсан байх нь элбэг. Бид энэхүү нийтлэлдээ хүн бүхний мэдэх алдартай дүрүүд бодит амьдрал дээр ямар хүмүүс байсан тухай мэдээллийг бэлтгэн хүргэлээ.

Харлей Квийн- Арлеен Соркин

Зохиолч Паул Динигийн бүтээсэн Жокерийн найз охин, Харлей Квийний дүр нь анх 1990-ээд онд Бэтмэний комикс номуудад гарч байжээ. Паул Дини энэ дүрийг зохиохдоо өөрийн сайн найз, АНУ-ын жүжигчин, кино зохиолч Арлеен Соркиноос санаа авсан гэдэг. Арлеен Соркин “Бидний амьдралын өдрүүд” хэмээх телевизийн олон ангит киноны нэгэн хэсэгт алиалагчийн хувцас өмсөж гардаг нь Паул Динид Жокерийн найз охиныг бүтээх санааг анх төрүүлсэн ажээ. Харлей Квийний царай төрх, байгаа байдал, зан араншныг ч бас түүнээс сэдэвлэн хийсэн байдаг. Хожим Бэтмэний комикс хүүхэлдэйн кино, мөн видео тоглоом болж гарахад Харлей Квийний дүрд жүжигчин Арлеен дуу оруулсан юм.

 Жокер- Конрад Вайдт

1940-өөд онд анх Бэтмэний комикст гарч байсан дүр болох Жокерийн дүр төрхийг зүгээр нэг циркийн алиалагчаас санаа авч хийгээгүй ажээ. Түүний бүтээх санааг зохиолчид нь анх 1928 онд Германы жүжигчин Конрад Вайдтын гол дүрд нь тоглосон “Инээмтгий хүн” киноноос олжээ. Жокерийн дүр бараг наян жилийн өмнө гарч ирэн, түүний тухай кинонд олон янзын жүжигчид тоглосон ч аман дээрх шархнаас нь үүдэлтэй хүйтэн инээмсэглэл, хувхай цагаан нүүрний арьс зэрэг нь хэзээд хэвээр байгаа юм.

Покахонтас- Айрин Бедард

Айрин Бедард нь 1967 онд төрсөн АНУ-ын жүжигчин бөгөөд олон кинонд уугуул Америкчуудын дүрийг бүтээж байжээ. Тиймээс уугуул Америк бүсгүй Покахонтасын хүүхэлдэйн киноны дүрийг зурахдаа Айрин Бедардын нүүр царай, биеийн хэлбэр, галбирыг нь тэр чигт нь ашигласан байна.

Северус Снэйп- Жонн Нэттлшип

Жонн Нэттлшип нь Харри Поттерийн номын зохиолч Ж.К.Роулингийн химийн багш байжээ. Тэрбээр химийн багшийнхаа дүр төрх буюу урт, долгионтой хар үс, ширүүн харц, өвөрмөц ааш, шүд, том хамар болон зааж буй хичээлдээ чин сэтгэлээсээ хайртай зэрэг байдлыг нь тэр чигт нь номдоо өгүүлжээ. Ж.К.Роулингтай нэг ангид сурч байсан хүмүүс ч бас химийн багшийг нь профессор Снэйпээр дүрсэлснийг тэр даруй ойлгосон гэдэг.

Зорро- Хоакүин Мурриета

Жүжигчин Антонио Бандерасын дэлгэцнээ амилуулж байсан Зоррогийн дүрийг зохиолч нь Хоакин Мурриета гэх Мексик эрийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн байна. Тэрээр 1829 онд төрсөн бөгөөд тухайн үеийн Америк дахь цагаан арьстнуудыг хүчтэй эсэргүүцэн, тэмцдэг нэгэн байжээ. Шударга явдлыг сахиулахын төлөө идэвхтэй тэмцэж байсан тэрээр тухайн цаг үедээ Мексикчүүдийн баатар байв.

Мауглигийн тас шувуунууд- Бийтлз

1967 он буюу Бийтлз хамтлагийг алдар нэрийнхээ оргилд хүрсэн жил Вуолт Дисней компани ширэнгэн ойн ном буюу Маугли хэмээх хүүхэлдэйг дэлгэцнээ толилуулж байв. Сонирхолтой нь Бийтлзийн менежер өөрөө Диснейд хандан тэдний дүрийг дэлгэцэд  мөнхөлж өгөхийг хүссэн гэдэг. Угтаа бол хамтлагийн гишүүд тас шувуунуудад дуу оруулж,  “That’s what friends are for” дууг дуулах ёстой байсан боловч Жонн Леннон гэнэт татгалзсан ажээ.

Эх сурвалж: Brightside.me

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж