Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан Цэрэнчимэдийн Баяраа гэгчийг арваннэгдүгээр сарын 7-ны өдөр баривчилжээ.
Уг этгээд нь бусадтай бүлэглэн 2017 оны долоодугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлсныг цагдаагийн алба хаагчид баривчилжээ.
Ц.Баяраа гэгч нь баривчлагдах үедээ мансуурсан байсан бөгөөд гэрт нь нэгжлэг хийх үед мансууруулах төрлийн бодис хэрэглэхдээ ашигладаг эд зүйлс олдсон байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ