Улаанбаатар бизнесийн шинэ дүүрэгтэй болжээ | News.MN

Улаанбаатар бизнесийн шинэ дүүрэгтэй болжээ

Улаанбаатар бизнесийн шинэ дүүрэгтэй болжээ

Дэлхийн ихэнх хотуудыг харахад хотдоо томоохон “Business district” буюу Бизнесийн дүүргүүдийг бий болгосон байдаг. Бизнесийн дүүрэг нь ихэвчлэн хотын төвтэй ойр байршсан, бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийн төвлөрсөн ажил хэрэгч бүс болсон байдаг бөгөөд зарим хотуудад энэхүү дүүргийг “Санхүүгийн дүүрэг” ч гэж нэрлэх нь бий.

Манай улсын хувьд нийслэлийн 24 байршлыг хөгжүүлэхээр хот дахин төлөвлөлт хийгдэж байгаатай холбоотой хотын төв хэсэг, хойд зүг рүү улам тэлж, үүнийгээ дагаад ч тухайн байршилд шинэ шинэ аж ахуй нэгж, компаниуд олноор төвлөрч бизнесийн шинэхэн дүүргийг бий болгож байгаагаас гадна судлаачдын үзсэнээр 2020 оны байдлаар Сүхбаатар дүүрэгт жилд оффис худалдан авах 2600 Аж Ахуй Нэгж Байгууллагуудын  95,000м2 оффисын талбайн эрэлт  үүсэх боломжтой гэж үзсэн нь тухайн хэсэгт бий болж буй бизнесийн шинэхэн дүүргийн байршлын үнэ цэнийг улам нэмэгдүүлж хөрөнгө оруулагчдын ч анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. (Эх сурвалж: Мастер Групп-БХА, 2018)

Бизнесийн шинэ дүүрэг бий болохын хирээр тухайн дүүрэгт үйл ажиллагаагаа явуулахыг хүсэх аж ахуй нэгж, бизнесийн байгууллагуудад оффисын эрэлт, хэрэгцээ маш их гардаг, мөн үл хөдлөх хөрөнгө нь банкны хадгаламж, үнэт цаас хувьцааг бодвол инфляцийн эрсдэл багатайгаас гадна үл хөдлөх хөрөнгийн үнэ урт хугацаанд өсөлттэй байдаг тул хөрөнгө оруулалтын аргуудаас богино хугацаанд үр өгөөжөө өгч чадах хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болж чаддаг байна.

Ялангуяа хотын хойд хэсгийн тэлэлттэй холбоотойгоор 2022 он гэхэд Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын байршлын зэрэглэл 1 түвшинөөр ахиж, оффисын үнэ 91% ийн өсөлттэй байхаас гадна 2018 оны 1 улиралд хийсэн судалгаагаар хэрэглэгчид үнэ, төлбөрийн нөхцөлөөс хамааран 71% нь оффис худалдан авах хүсэлтэй байгаа учир хөрөнгө оруулагчдын хувьд тухайн хэсэгт оффис худалдан авч бизнесийн үйл ажиллагаагаа явуулах, эсвэл түүнээсээ хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх боломжтой болох юм.

Бид дээрхтэй холбоотой бизнесийн шинэ дүүрэгт бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулах болон, оффисын байгууламж худалдаж авахын 4-н давуу талыг сонирхуулъя.

Үйл ажиллагааны төв – Та Бизнесийн шинэ дүүрэгт үйл ажиллагаагаа явуулахаар  шийдсэн бол та эндээс бизнесийн хамгийн том соёлыг мэдэрч бизнесийн түншүүдтэй болох боломжтой.

Мэдлэг – Та идэвхтэй хэсэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа тул зах зээл дээр юу болж байгааг алган дээрээ тавьсан мэт мэдэж байх болно.

Нэр хүнд – Бизнесийн дүүрэгт байх нь танай компаний өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотойгоор түншүүд, хамтарч ажиллахыг хүссэн бизнесийн байгууллагуудад маш таатай сэтгэгдэл төрүүлэх болно. Дээрээс нь танай ажилчид хотын ийм чухал хэсэгт байрладаг гэдгээрээ бахархах болно.

Дэд бүтэц – Бизнесийн шинэ дүүрэгт байрлах оффисуудын дэд бүтэц нь харьцангуй сайн чанартай байх хандлагатай байдаг. Та ажиллагсад болон үйлчлүүлэгчдийнхээ оффисын таатай орчинг бүрдүүлэхийн тулд хамгийн сайн оффисын барилга, боломжуудыг тэндээс олох болно.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Ирээдүйд үр өгөөж өндөртэй байх зүйлд одооноос хөрөнгө оруулалт хийх нь зөв

“Мастер Групп” нь үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэхдээ зах зээл, эдийн засаг, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа шинжилгээг улирал тутам гүйцэтгэж түүндээ үндэслэн бодитой, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг.

Мөн бид манайхыг зорьж ирж буй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүд, оффис худалдаж авахыг хүссэн хөрөнгө оруулагчдаа дэмжих үүднээс уян хатан үнэ төлбөрийн нөхцөлийг санал болгож ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК-ны  15 жилийн хугацаатай, сарын 1.5%-ийн хүүтэй  зээл, ГОЛОМТ БАНК-ны 10 жилийн хугацаатай 1.5%-ийн хүүтэй оффисын мортгейжийн зээлүүдийг  “ProOne” болон “Хоймор” төслүүд дээр санал болгож байгаа тул бизнесээ өргөжүүлж хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд манай оффисын үүд хаалга нээлттэй байх болно гэдгийг хэлэхэд таатай байна.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Түрээслэгчээс өмчлөгч болох нь

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2018-11-13 66.181.177.65

SHIGUU BOLCHIH YUM

иргэн 2018-11-13 203.91.119.66

Мэдээ, реклам 2-оо ялгаж тавимаар юм аа. Улайм цайм Мастер пропертиес н реклам байхад

Зочин 2018-11-13 202.21.102.218

hehehe thhh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж